Э.Цэндбаатар олон улсын А зэрэглэлийн тэмцээнд аваргалав
Казахстан улсын Алмата хотноо энэ сарын 10-нд эхэлсэн хуучин ЗХУ-ын Армийн генерал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит XXII удаагийн олон улсын Аз эрэглэлийнтэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол, ОХУ, Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикстан зэрэг орны шилдэг 128 боксчин 10 жинд хүч сорьсон. Түүнээс Монгол Улсаас Олон улсын боксын холбооны дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор Э.Цэндбаатар, Б.Сүххуяг, Ц.Мөнхбаатар, А.Нурлан нар оролцлоо.

Эл тэмцээнд Монголын боксчид бүгд хүрэл медалийн төлөө тулалдахаар шалгарсан ч А.Нурлан ялагдаж, Б.Сүххуяг бага зэрэг бэртэл авсны улмаас рингэнд гараагүй. Харин ОУХМ Э.Цэндбаатар, спортын дэд мастер Ц.Мөнхбаатар нар хүрэл медалийн болзол хангасан. Түүнчлэн Ц.Мөнхбаатар медалийн өнгө хувиргах тоглолтоо Узбекистаны боксчин Кучкаров Абдуллотой хийж, гурван үе эн тэнцүү тулалдсан ч шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн. Харин Д.Цэндбаатар мөнгөн медалийн төлөөх тулаанд Узбекистаны шигшээ багийн тамирчин Расулов Жохогирийг гурван үеийн турш илүүрхэж, аваргын төлөө тоглох эрхтэй болсон. Уг тоглолт өчигдөр болж, Монголын боксер Д.Цэндбаатар өрсөлдөгчөө ялснаар төрийн дууллаа Казахстанд эгшиглүүллээ.



Сонирхуулахад, Монголын Биеийн тамир, спортын газар Казахстан улсын Биеийн тамир, спортын яамны хамтын ажиллагааны хүрээнд дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор Боксын үндэсний шигшээ багийн тамирчин, Рио-2016 олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар, спортын мастер Б.Сүххуяг, спортын дэд мастер Ц.Мөнхбаатар, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ А.Нурлан нар өнгөрсөн сарын 18-наас ирэх сарын 18-ны хооронд хамтарсан бэлтгэлд орж байгаа. Мөн энэ хугацаанд Казахстан улсад зохион байгуулж буй олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн гурван тэмцээнд оролцох юм.

Эдгээр баг тамирчид эхний нэг сарын хугацаанд А зэрэглэлийн хоёр тэмцээнд оролцож, Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Ажнай корпарацийн тамирчин Э.Цэндбаатар нэг алт, нэг хүрэл, Үндэсний шигшээ багийн тамирчин, А.Нурлан нэг алтан медаль, Б.Сүххуяг нэг хүрэл медаль, Хөвсгөл аймгийн "Нэг Үе" клубын тамирчин Ц.Мөнхбаатар нэг хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ. Цаашид дээрх тамирчин олон улсын хамтарсан бэлтгэлдээ үргэлжлүүлэн хамрагдаж, ирэх сарын 6-11-ний хооронд болох Казахстан улсын Ерөнхийлөгч Назарбаевийн нэрэмжит тэмцээнд оролцсоны ард, эх орондоо ирж "Улаанбаатар цом-2018"-д хүч үзэх юм.

Өглөөний сонин
Т.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.