Зам тээврийн ослын шалтгаан болж байгаа сөрөг үр дагаваруудыг бууруулна
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Орхон аймагт үргэлжилж байна.

Орхон аймгийн ИТХ-ын болон ГХУСАЗСЗ-ийн дарга П.Пүрэвлхагва “Энэ удаагийн бүсийн зөвлөгөөн 5 дахь аймагтаа болж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүүхэд их өртөж байгаа нь анхаарал татаж байна. Энэ удаагийн зөвлөгөөн зохион байгуулж байгаа 3 аймагт тулгамдаж буй асуудал нэг байна. Тус 3 аймгийн төвөөр нь улсын чанартай автозам дайран өнгөрдөг онцлогтой. Орхон аймгийн хэмжээнд бүртгэлтэй иргэдээс гадна бүртгэлгүй 10-20 мянган иргэн байнга оршин суудаг, хүн ам ихтэй, дэд бүтэц хөгжсөн учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал тулгамдаж буй асуудлын нэг болоод байна. Энэхүү зөвлөгөөнийг Орхон аймагт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье” хэмээв.

Өнгөрсөн 2017 оны байдлаар дээрх 3 аймагт зам тээврийн ослын улмаас 47 хүний амь нас хохирч, 81 хүн хүнд, хүндэвтэр гэмтсэн бол энэ оны эхний 4 сарын байдлаар 6 хүний амь нас хохирч, 11 хүн гэмтсэн үзүүлэлттэй байна.  
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд нутгийн өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулан “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн системийн аюулгүй байдлыг цогцоор нь бүрдүүлэх замаар зам тээврийн ослын шалтгаан болж байгаа сөрөг үр дагаваруудыг бууруулах зорилгоор “Зөвлөмж” гаргалаа.
Уг зөвлөмжийн дагуу бүсийн аймгуудын хэмжээнд Хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийг оновчтой зохион байгуулж, хэрэгжүүлэх чиглэлээр /замын хөдөлгөөнд хяналт тавих эрх бүхий алба хаагчдыг шаардлагатай техник хэрэгслээр хангах гэх мэт/, аюулгүй зам, орчныг бүрдүүлэх чиглэлээр улсын чанартай хатуу хучилттай авто замын осол, хэрэг ихээр гардаг хар цэгүүд дээр гэрэл ойлгогч, цацруулагчтай тэмдэг тэмдэглэлийг байршуулах, зам салсан хэсгүүд дээр чиг заасан тэмдгийг байршуулах, шинээр авто зам, замын байгууламжийг барих ажлыг төлөвлөн, үе шаттайгаар гүйцэтгэх, аюулгүй тээврийн хэрэгсэл ашиглах чиглэлээр хот хооронд болон аймаг хооронд, хотын доторх нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулж, хууль бусаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зөрчлийг таслан зогсоох, нийтийн тээврийн хэрэгслүүдийг GPS-тэй болгох асуудлыг зохион байгуулах, мөн хөдөлгөөнд оролцогчдод зориулсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг нийт 19 төрлийн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-17 02:11:40
    Замын нөхцөл их муу. нэг хагархайг жил тойрч байж нөхмөр аядана нөгөөх нь ганц дусал борооноор хагарна дахин жил хүлээнэ.
  • Й 2018-05-16 17:13:35
    ЭХЛЭЭД ЭНЭ МЭДРЭЛ МУУТАЙ ХЭДЭН ЖОЛООЧ НАРАА НИЙГЭМШҮҮЛ. ГАНЦААРАА БАЙГАА ЮМ ШИГ МАЛ ЦАРАЙЛААД ЗАМ БӨГЛӨӨД ЗОГСЧИХЫГ НЬ ЯАНА.
  •  2018-05-16 15:52:45
    үр дагавар нь шалтгаан болоод байдаг чинь сонин л байна шүү.