Ажил олгогчдын өндөр шаардлагыг давах чадварлаг мэргэжилтэн Монголд байхгүй юу
Манай улсын эдийн засаг жил ирэх тусам өсөлттэй гардаг. Гэвч ажилгүйчүүдийн тоо ч мөн адил жил ирэх бүр өссөөр байна. Уг нь бол эдийн засаг өсөхийн хэрээр ажилгүйдлийн түвшин буурах учиртай. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацааг эс тооцвол сүүлийн жилүүдэд уул уурхайн салбараас орж ирэх орлого нэмэгдэж, энэ хэрээр бүтээн байгуулалт өрнөж байхад ядуурал буурч, ажилгүйдлийн түвшин багасмаар. Гэтэл  та бидний эргэн тойронд ажил  хийх гэж хүсээд ч хийх зүйл олдохгүй уруу царайлж яваа хүн олон байна. Харсаар байтал их дээд сургууль төгссөн найз нөхөд, танил талын, садан төрлийн бидний үеийн залуус ажилтай залгаж чадалгүй ээж ааваасаа татаас аван амьдарсан хэвээрээ. Нэг үеэ бодвол манай залуусын ухамсар сэргэж ажил хийх сонирхолтой болсон нь ажиглагддаг. Гэвч ажил хайсан залуус хаа сайгүй. Ажилд авна гэсэн зар мөн л хаа сайгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод зарын сонингуудаар дүүрэн. Гэтэл юуны учир ажилгүйдэл байгаад байна вэ?

Ажилгүйдэл цаасан дээр болоод статистик судалгаан дээр огцом буурчээ. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 онд бүртгэлтэй ажилгүй иргэд 49 мянга байсан бол 2018 оны эхний улиралд энэ тоо 34 мянга болсон судалгаа гарчээ. Ажилгүйдэл ердөө хоёрхон жилийн дотор бараг 30 хувиар буурчээ. Энэ нь үнэн бол үнэхээр гайхалтай. Гэтэл бодит байдал эсрэгээрээ ард иргэд ажилгүй хэвээрээ. Амьдрал ахуй нь улам доройтсоор. Өнгөрсөн сарын статистикаас харахад ажилгүйдлийн түвшин нэмэгджээ. Түүнчлэн эдгээр ажилгүйчүүдийн 30 гаруй хувь нь их дээд сургууль төгссөн сэхээтнүүд байгаа аж.

Ажилгүйдэл буурахгүй байгаа гол шалтгааныг  зарим албаны төлөөлөгчид ингэж дүгнэжээ. Тэд ажлын байрны хэт өндөр шаардлага нь ажилгүйдэл буурахгүй байх гол шалтгаан болж байна хэмээсэн юм.  Энэ нь яах аргагүй үнэн. Нөгөө зарын сонингуудын хуудсыг дүүргэж байгаа захын нэг зарыг харахад мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, англи болон гадаад хэлний зохих мэдлэгэтэй, компьютерийн хэрэглээний програмуудыг/word, excel, photoshop/  эзэмшсэн зэрэг шаардлагууд нийтлэг харагддаг. Үнэндээ  дөнгөж сургуулиа төгссөн залууст энэ шаардлагыг хангах хүн олдохгүй нь мэдээж. За  яахав мэргэжил чадварын хувьд тэнцлээ ч ажилласан жил нь тэнцэхгүй. Өнөөдрийн ажилгүйдлийн гол шалтгаан ердөө л энэ болж байна. За тэгээд эмэгтэйчүүдийн хувьд асуудал бүр хүнд болж ирнэ. Зарим нэгэн газар нь ойрын гурван жилдээ хүүхэд гаргаж болохгүй гэх хатуу шаардлага тавьж гэрээ хүртэл байгуулна. Арайхийн ажилд орсон нөхөн үржихүйн насны эмэгтэй шинэ ажилд ороод удалгүй хүүхэдтэй болвол шууд л халагдана. Жирэмсний амралт эн тэр гэсэн юм огт байхгүй.

Манай өнөөгийн нийгэм залуучууддаа ингэж л хатуурхаж байна. Нэгэнт дотооддоо мянга сайхан мэргэжил эзэмшээд ажиллах газар олдохгүй тул тэд гадаад орныг зорьхоос өөр аргагүй болж байгаа юм. Хайран сайхан хийж бүтээх урам зориг дүүрэн залуусыгаа ажлын туршлагагүй, гадаад хэл, компьтерийн зохих мэдлэггүй хэмээн түлхэж байгаа энэ улс орны төрийн бодлого хаашаа юунд чиглэгдэж байгаа нь ойлгомжгүй байна. Уг нь бол Монгол улсыг Монгол хүн тэр дундаа залуус л хөгжүүлэх учиртай баймаар.

Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • намтар 2018-05-20 02:48:48
    Энд тэнд ажиллаад мөнгө төгрөг хумслаад хөөгдөөд явдаг этгээдүүд уншихад урт баялаг түүх намтартай. Тэднийг янз бүрийн ажлын туршлагатай гээд ажилд аваад хулхид...
  • Zochin 2018-05-17 16:19:32
    Ajilgui humuus er n haaguur baidiim ve? Bi huvidaa haigaad olohgui bgaa ajil tsalun gilson baahan ajilgui yaduuchuud unen oi gutmaar
  • ХУУЧИН КАДР 2018-05-17 14:04:59
    ШИНЭ ТӨГССӨН МЭРГЖИЛТНҮҮДЭЭ МЭРГЭШҮҮЛЭЭД ӨӨД НЬ ТАТААД АВАХ УХААН ХУВИЙНХАНД БҮҮ ХЭЛ ТӨРД НЬ Ч АЛГА.
  • Mongol 2018-05-17 11:27:27
    Mongol yu bolood,ajil olgogchid hen bolood,...hichneen tsalintai gej zaluusiig ingej daramtaldag ym be,Mongol oos ybtsgaa,ta nar abiyas,uhaan,chadvartaig medne
  • иргэн 2018-05-17 06:20:24
    Зуны хугацаанд өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл барилга дээр махийтал ажиллуулчихаад сардаа 1 500 000 -г өгчихдөг газар хуруу дарам цөөн би бараг л нэрлэнэ.
  • Өвгөн 2018-05-17 06:07:13
    А/олгогчийн өндөр шаардлага гэнэ,дундач давхрага арчаагүй гэдэг ерөнх-чийн үгтэй адил аж, мэрэгшсэн хүнийг танихгүй бага хөлс өгч үл ойшоох гаргалгаатай да,тэд....
  • ккк 2018-05-17 04:01:26
    40 гарсан эмэгтэйчүүдэд бол ажил олох их хэцүү. Нас царайгаараа гологдоод ... :(