Дур мэдэн мод тайрч, нүцгэлсэн СӨХ-ныхонд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
Нэг хэсэг нь нийслэлээ өнгө үзэмжтэй, ногоон байгууламжтай болгох гээд уулнаас хүртэл амьд мод булгалж ирээд суулган усалж тордож ургуулж байхад нөгөө хэсэг нь өөрсдийнхөө дур зоргоор, хэний ч зөвшөөрөлгүйгээр мод тайран “алж” байна.

Өчигдрөөс эхлэн олон нийтийн сүлжээгээр ургаа модыг үндэс хүртлээ хөрөөдөж тайрсан зурагнууд шэйр хийж, ихээхэн шүүмжилж байна.

“Ургуулж услахын оронд устгаж байна. Хот дотроосоо түлээний мод бэлтгэж эхэллээ. 60 тэрбумынхан 60 секундын дотор тайрч унагалаа. Тайрахаар сайн ургадаг гэсэн, ургахыг нь харъя” гэх мэт сөрөг сэтгэгдэлүүд олон харагдав.

Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ЭХЭМҮТ-ийн баруун талын замын эсрэг талд байрлах моддыг багасгаж эн тэнцүү болтол тайрсан байсан. Үүнийгээ албаныхан тайлбарлахдаа “Оршин суугчдын хүсэлтээр тайрсан. Яагаад гэвэл модны цагаан юм их хийсдэг болохоор харшилтай хүмүүст их хэцүү байдаг. Тиймээс тайруулсан” гэх тайлбарыг өгсөн юм.

Харин Хан-Уул дүүргийн “Нарлаг” хотхоны гадна талын талбайд байсан модыг мөн юу ч үгүй устгажээ. Түүнчлэн Хүүхдийн паркийн зам дагуух модыг, СУИС-ийн урд талын явган хүний зам дагуух моддыг юу ч үгүй тайрчээ.

Ямар учраас ийнхүү тайраад байгаа талаар Нийслэлийн Захирагчийн албаны хот тохижилтын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодруулахад “Иргэд болон СӨХ-ынхон өөрсдөө дур мэдэж мод тайрсан асуудал гаргаад байна. Тухайлбал, “Нарлаг” хотхоны гаднах талбайн модыг СӨХ-ныхон нь тайрчихсан байгаа юм. Тиймээс бид тус дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хандсан байгаа.

Харин Хүүхдийн паркийн зам дагуух моддыг тайрах болсон шалтгаан нь давхар зам баригдаж байгаа учраас тайрсан. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх мод тайрах цэвэрлэх асуудлыг тохижилт үйлчилгээ хариуцсан хэлтсийнхэн нь анхаарч байгаа. 60-70 жил болж үхсэн моднуудыг авч байгаа” гэлээ.

Тэгвэл СУИС-ийн урд явган хүний зам дагуух моддын хувьд олон жил болж, үхэж өвгөрсөн учраас ийнхүү авсан юм байна.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • songogch 2018-05-19 14:51:34
    Hi.hes.n umnu anhaarahgui daanch yav da.Hairan mod.
  • Зочин 2018-05-17 16:49:16
    Нэгдсэн журам алга болохоор хэн ч юу ч хийж болох шүү дээ. Холоос биш 2 хөршөө харах хэрэгтэй
  • Irgen 2018-05-17 11:16:46
    Tsagaan huvun gardag bud modiig tairah heregtei harshiltai humuusee bas bodoltsooroi
    • Иргэн 2018-05-19 04:38:51
      Би цементний харшилтай. Энэ байр байшингуудыг нураагаад зайлуулаад өгөөч.
  • dash 2018-05-17 10:13:28
    уяачийн хийж буй нөр их ажил
  • zochin 2018-05-17 06:37:39
    ene um hiihgui baigaa hotyn darga Batbold zailaa
  • po 2018-05-17 05:51:03
    Batboldiig mori.luu n yvuulaa udku naadam bolno ene hun tend ilv heregtei bh shg bna
  • Гөлөө  2018-05-17 05:34:42
    Яргачид хатуу хариуцлага тооцуулаарай
  • Ногоон 2018-05-17 05:29:51
    ярга... Олон газар байна аа... Төв замд ч ялгаагүй " Яргачид ".
  • zochin 2018-05-17 04:25:25
    IIM YUMNUUDYG UKHER GEKHEES YAKH BILEE DEE . KHUN DURST MALNUUD , ZA BUR TEDNEES DOR , SHUWUUN TARKHITAY PIZDA NUUD
  • Batboldod ! Anhaaruulay !!! 2018-05-17 04:15:21
    Hariuzlaga yarigdana shuu Hotiin darga Batbold ene asuudliig neg tiish ni naashtaigaar shiideh heregtei ! Iim uzegdel jil ireh tusal ulam ih garch baina , arga...
  • Иргэн 2018-05-17 04:09:31
    Хэлбэр оруулан хайчилдаг бутнуудыг ерөөсөө арчлахгүй хэт өндөр болгосон мэт санагддаг.
  • Сайханбилэг 2018-05-17 04:05:22
    Яг үхэр монглчууд хэлэх үг алга
    • Зочин 2018-05-17 04:16:00
      Хөдөөний хүнийг хотын дарга болгосон нь мөн сайхан зохижээ. АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР мөн дөө. 20 онд багаар нь ахиж сонгоноо.
      • зочин  2018-05-17 08:29:45
        Тийм шүү, яг үнэн хэлжээ, гурван үеийн дараа л арай гэж нэг юм иргэншил-соёлтой болдог гэж байгаа. Энэ чинь нэгдүгээр үеийн ч хотын хүн биш шүү дээ.
  • ккк 2018-05-17 03:58:00
    Батболд тайрдаг огтолдог, мэс засал хийдэг юм биз дээ. Хотын дарга гэхээсээ илүү нохойныхоо үрийн сувгийг боогоод л байж байвал уг нь өгөөжтэй юм даа.
  • СМУЖМУМУ 2018-05-17 03:47:24
    ЭХ НЯЛХАСЫН БАРУУН ТАЛЫН МОДНУУД "УЛИАС" МОД ШИГ ХӨВӨН ГАРГАДАГГҮЙ ЮМ БИ ЭНД 20 ЖИЛ АМЬДАРЧ БАЙНА!!! БАЯНГОЛ ДҮҮРЭГ ЯМАР Ч МОД ТАРЬДАГГҮЙ МӨРТЛӨӨ ЖААХАН Ч ГЭС...
  • Бат 2018-05-17 03:41:44
    Хэрэгтэй гэж тарисан бол тэгээд тайрсан эрхмүүдэд төрийн төмөр нүүр хэрэгтэй
  • Бгд ийн иргэд 2018-05-17 03:31:34
    Тэгэнд Эх нялхасын бауун талын хайлаас моднуудыг хэн тайрчив энэ талахр бичээгүй байна
  • зочин 2018-05-17 03:20:22
    бух мод зулгээ устгаад бугдийг нь цементлэх байх шуу замын цагдаагийн уулзварын 16 давхар барилгыг буулгана гэсэн яасан бэ салга цагаан толгой бат уул