Манай улсын 15-64 насны хүн амын 27.3 хувь нь цусны даралт ихсэлттэй байна
Өнөөдөр даралт ихэслэлтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.

Дэлхий дээр 1.4 тэрбум хүн цусны даралт ихсэлттэй ба ердөө 14% нь л даралтаа амжилттай хянаж хэвийн хэмжээнд байлгаж байна.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар манай улсын 15-64 насны хүн амын 27,3% цусны даралт ихсэлттэй төдийгүй 7,4% нь даралтаа амжилттай хянаж хэвийн хэмжээнд байлгадаг.

Цусны даралт ихсэлт нь манай улсын хүн амын зүрх судасны эмгэг, тэр дундаа тархины цус харвалт, зүрхний цусан хангамж дутагдал зэрг өвчний гол шалтгаан болдог. Зүрх судасны эмгэг, тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд бидний амьдралын буруу дадал хэвшил, муу зуршил дээрх эрсдэлт байдалд хүргэсээр байгаа юм.

Нийт хүн амын дунд цусны даралт ихсэлтээс сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягыг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сангийн хамтарсан “Эрүүл зүрх, эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн зүгээс энэ өдрийг Цусны даралтаа хянаж сурцгаая гэсэн уриан дор өнөөдөр 11.00 цагт Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Өдөрлөгийн үеэр дүүргийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны эмчилгээ оношилгоо үзүүлдэг “Интермед”, “Улаанбаатар Сонгдо”, “Грандмед”, “Мөнгөнгүүр”, “Номун” зэрэг томоохон эмнэлгүүд, жишиг өрхийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны мэргэжлийн холбоод хамтран, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох олон талт сургалт зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй үзүүлнэ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-05-17 04:42:40
    Олон зуун жилийн монгол хүний амьдралын хэв маягаа алдсан л байгаа юм даа дээр үед энэ өвчин байхгүй байсан амьдралыг хэв маяг өөрчлөгдөж олдмол өвчин