Улаан лооль ходоодны хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг
Помидор буюу улаан лооль Шинэхэн улаан лооль нь эрдэс бодисын дутагдалд орсон үед хамгийн “идеал” ногоо. Кали ихээр агуулсан байдаг тул зүрхний үйл ажиллагаанд тустай. Мөн илүүдэл ус хаванг биеэс гадагшлуулна. Хүйтэнд биеийг дулаацуулахад тустай магни, шарх хурдан аних, үс, арьсны эд эсийн төлжилтөд зайлшгүй шаардлагатай цинк, ясыг бэхжүүлэгч кальци, бодисын солилцоонд оролцдог фосфороор нэн баялаг. Мөн улаан лооль нь бидний бие организмын хэвийн үйл ажиллагааг хангадаг их хэмжээний органик хүчил болон В1, В2, В3, В6, В9, Е болон С аминдэмийг ихээр агуулсан байдаг. Гэхдээ улаан лоолинд агуулагддаг хамгийн үнэ цэнэтэй бодис бол ликопин. Ликопин  нь улаан лоолийг улаан өнгөтэй болгодог бөгөөд маш хүчтэй антиоксидант, бас уушиг, ходоод, улаан хоолой, гэдэсний хавдраар өвчлөх эрсдлийг бууруулж, сэргийлдэг. Ликопин нь эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлөөс сэргийлэх үйлчлэлтэй.

Мөн зүрх судасны өвчний хүндрэлээс сэргийлнэ. Улаан лоолийг тослог ихтэй цөцгийн тос, ургамлын тостой хольж идэхэд тохиромжтой. Учир нь ликопин нь тосыг хайлуулах үйлчлэлтэй. Гэхдээ ликопин нь бүх сортын помидорт бус зөвхөн улаан өнгөтэй сортод л баялаг агуулагддаг байна. Улаан лооль нь зөвхөн бие организм төдийгүй сэтгэл санааг ч эмчилнэ. Учир нь улаан лооль идсэнээр “аз жаргалын” даавар хэмээгч серотонин бий болоход нөлөөлж, үүний дүнд сэтгэл санааг өргөж, стрессийн эсрэг үйлчлэл үзүүлнэ. Улаан лоолийн бас нэг ашигтай тал нь маш бага калоритай. Тухайлбал, 100 граммд 23 ккал. Толгой таллаж өвддөг, улаан өнгийн ногоо жимсний харшилтай, бодисын солилцооны хэвийн явц алдагдсан хүмүүс улаан лоолийг хязгаартай хэмжээгээр хэрэглэх ёстой.  Улаан лоолинд агуулагддаг хром нь хоолны шингэцийг түргэсгэх үйлчлэлтэй тул амархан өлсдөг талтай.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-17 09:01:26
    Хятад помидор бол ойлгомжтой, нил пестицид монгол помидор 10 000 гэж байна. Бас л хятад бордоогоор борддог мөртлөө