Автобусны жолооч, хянагч нарын харилцаан дээр анхаараач ээ
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол санал байнга гардаг ч авсан арга хэмжээ нь хэр авагддаг нь бүрхэг. Үнэндээ бол автобусны жолооч нар “Хэн намайг хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн аятай, зорчигчдоо элдвээр хэлж, харааж ерөөх нь энүүхэнд. Хэл ам нь ч хэрүүлдээ хөгжсөн хүмүүс байдаг бололтой.

Өнгөрсөн сард гэхэд картаа цэнэглүүлж амжаагүй эмэгтэйг автобусны жолооч олны нүдэн дээр элдвээр хэлж, харааж уйлуулсан бичлэг цахим сүлжээгээр нэг тархсан. Энэ мэтчилэн тэдний муухай ааш авир, гаргаж байгаа үйлдэл дуусахгүй барагдахгүй.

Ёжлоод хэлчихэд хүнсний бүтээгдэхүүнд орц найрлага гэж байдаг шиг нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч, хянагч нарт тодорхой ёс зүй, тавигдах стандарт, шаардлага гэж баймаар юмаа. Уг нь бол нийслэлийн нийтийн тээврийн газраас автобус үйлчилгээний ажилтнуудад зориулан гаргасан стандарт байдаг юм байна.

Уг нь автобусан дотроо их л сайхан санамж бичээд наачихсан харагддаг. Бодит байдал дээрээ түүнийгээ биелүүлж, мөрдөж байгаа нь бараг байхгүй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу. Заримдаа нисдэг таваг мэт давхиж хүмүүсийн уур бухимдал, тэвчээрийг барна. Унаж тусах гэсэн хүмүүс уурлалдаж, “Мах, мал ачсан яваа биш дээ, аятайхан яваач, аллаа шдээ” хэмээн орилж, хэрэлдэнэ. Тэгээд ч нэмэргүй, жолооч нар бол ганц үг газар гээхгүй “Урдуур машин орж ирлээ. Цагаасаа хоцроод байна. Хурдан орсонгүй, хойшоо явсангүй, Картаа дарсангүй” гэх мэтээр загнаж зандрах нь их муухай санагддаг. Үйлчилгээний ажилтнууд байж,
Замын ачаалал их байгаад цагаасаа хоцорсон ч үйлчлүүлэгчид уураа, эр бяраа гаргах ямар шаардлагатай юм бэ. Тэгээд бас болоогүй, утсаараа чанга чанга ярьж нэгэнтэйгээ уралдана. Зарим нь тамхи татаж “танхайрна”. Гэхдээ сүүлийн жилүүдэд тамхи татахыг хориглосон болохоор тамхи татахаа больсон гэж хэлж болно.

Үнэндээ өглөө гэрээсээ их сайхан энергитэй ажилдаа явах гэж гарч ирнэ. Тэгээд автобусанд суугаад хамаг уур бухимдлаа барж байгаа нь үнэн шүү дээ. Миний хувьд алслагдсан дүүргийн алслагдсан хорооноос хотын төв рүү орж ирдэг бөгөөд хамгийн эхний автобус 06.30 цагт хөдөлнө. Ядаж байхад их жижиг автобус. Хүнээ багтаахгүй, хүүхдээ багтаахгүй өөр зуураа хэрэлдэхээс өгсүүлээд жолоочтой нь “авалцана”.

Ингээд бухимдсан хүмүүс өдрийн турш ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Харилцааны соёлгүй, бүдүүлэг зан авиртай нь ярих юм байхгүй. Нийт жолоочийн 60 гаруй хувь нь ямар нэгэн харилцааны доголтой байгаа нь үнэн. Автобус жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй бол ядаж харилцааны соёлтой байгаачээ. Наад захын шаардлагаа биелүүлж сурвал яасан юм бэ жолооч нараа. Хар утаа хаясан автобус жолоодно. Заримдаа гэмтэл саатал гарч замын хөдөлгөөнд оролцож байсан автобус нь нам зогсчихно.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд Саппоро дээр Ханын материал чиглэлийн автобус зогсчихсон. Ард нь машинууд сигналаа хангинуулчихсан. Замын цагдаа ирээд жолоочийг загнав. Жолооч зорчигчдоо  загнаж “Та нар буугаад араас түлхээд өг тэхүү” хэмээн уцаарласан. Хэсэг залуус автобуснаас бууж түрж өгч асаасан.
Түүнээс гадна муухай хар утаа хаясан нийтийн тээвэр үйлчилгээнд яваад байна. Автобусны буудал дээр ирээд зогсоод хөдлөхөөрөө утаагаар утаж хаячихаад явна. Ийм автобусаа нийтийн тээврийн жагсаалтаас гаргавал яасан юм бэ.
Бэлэн мөнгө сарвайсан зорчигчийг зодох шахдаг хянагч нар



Энэ долоо хоногоос эхлэн автобусны хянагч нарыг зогсоолууд дээр хэд хэдээр нь шалгалтанд гаргачихсан байгаа юм. Тэдний гол үүрэг нь мөнгөтэй зорчигчийг автобус руу оруулахгүй байх, шаардлага тавих үүрэгтэй гэнэ. Хэдий үйлчлүүлэгч нар картаа цэнэглээгүйгээс болж бэлэн 500 төгрөгөө жолоочид нь өгөх нь буруу үйлдэл ч харилцааны соёлгүй хянагч нарт элдвээр хэлүүлэх нь ямар муухай гээч. Тэд бэлэн мөнгө жолооч руу сарвайсан үйлчлүүлэгчийг шууд татаж буулгаж ирээд толгой эргэтэл загнаж байгаа юм даа. Хэрвээ харилцааны соёлтой байсан бол учирлаад тайлбарлаад хэлээд өгч болно доо. Гэвч тийм хүмүүс биш юмаа.

Мэргэжлийн сургалтад биш хэрүүлийн дамжаанд суучихсан хэсэг хүмүүс байдаг бололтой. Хүнтэй мэдлэхгүй байж элдвээр хэлнэ, чичилнэ. Эмэгтэй хүн байж бүр эмзэглэх ч сөхөө байхгүй. Тийм хүмүүстэй хэрэлдэж хэлэлцэх нь цагийн гарз, эд эс ч үхнэ. Өчигдөр гэхэд хороололын эцсээс суусан настай эгчийг картаа цэнэглэсэнгүй гээд зад загнаад буулгасан. Жолооч нь ч “Намайг торгуулах гэлээ хурдан буу. Хөдөлмөөр байна. Түгжрэл эхэллээ цаг болохоо байлаа” гэх мэтээр уцаарлаж байгаа нь сонсогдсон.

Нийтийн тээвэрт ийм л хүмүүс үнэндээ үйлчилгээ үзүүлж байна. Үйлчилгээний ажилтан байж харилцааны соёлгүй эдгээр хүмүүст цаг зав гаргаж харилцаа, соёлын хичээл заах хэрэгтэй байх.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цэцэгээ 2018-06-14 17:24:05
    Нийтийн тээврийг өдөр болгон өглөа эрт цэвэрлэгээ сайн хийлгэж байгаач.тэр хариуцсан дарга нар нь контортоо зүгээр суугаад байх биш шалгалт хяналт тавьж бай.
    43.242.243.226
    Мэдэгдсэн Хариулах
  • сүрэнцэцэг 2018-05-21 05:25:08
    жолооч, хянагчдынхаа ёс зүй, зан харивлцаанд анхаарах нь зөв. мөн автобусны ариун цэвэр, суудлын бүрээс, цонх, дотор гадна талаа угааж цэвэрлүүлэх хэрэгтэй бна
    202.21.106.118
    Мэдэгдсэн Хариулах
  • osko 2018-05-19 15:09:51
    Awtobusnii jolooch nar ymar hund nuhtsuld ajilladgig medehu dairch dawshlahaa l bodhima zorchigchid joloochos ilu budulegshde tegj yriwal
    103.10.22.177
    Мэдэгдсэн Хариулах
  • zocnin 2018-05-18 13:16:30
    abtobuchi tseberlegee mash muu hogin cabaa tseberledeggui jolooch ni bainga tamhi tatdag
    202.179.25.141
    Мэдэгдсэн Хариулах
  • MS 2018-05-18 13:16:09
    Orkuudiig khucheer l surgana shdee, Ardchilal gej yostoi ertedsen yum Mongold bnaa. 30 jil dor hayaj neg saikhan gereet daranguilagchtai l bmaar bna.
    193.156.109.119
    Мэдэгдсэн Хариулах
  • dagan dyyriah yildel deeree bohir bydyyl 2018-05-18 08:21:19
    harilzaan deer anhaar gesen ni delhiin tybsind ochihod daanch doroitson ni todorhoi doo!!!Mongol hegjij baina gebel hydal medeelel zygeer l sarmagchin sig dagan...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-18 07:43:26
    abtobusni jolooch nar mash buduuleg neg jolooch 10 horoololoos jukob hurtel arhi uusanaa utasaar yarij yabsan
    64.71.174.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Atuus 2018-05-18 07:35:39
    Manaihan oorsdoo awtobusand orood hoishoo yavaad ogohgui buuh haalganaas uragsh l chiheldeed bn yalanguya ene zaluuchuud. Yadaj nogoo heden oor suudaldni suuch
    27.123.214.85
    Мэдэгдсэн Хариулах
  • gera 2018-05-18 06:20:09
    vilchlvvlegch nar soeltoi vilchlvvlchvvl asuudal vvsehgvi shv deee
    202.179.18.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-18 05:32:27
    Жолооч нар тамхиа татсаар л байна лээ.
    66.181.177.19
    Мэдэгдсэн Хариулах
  • зорчигч 2018-05-18 05:31:33
    Автобусны жолооч нарын тамхи татах, утсаар ярих, хараалын үг хэлэх, бохир бүрээстэй сандал арай л хэтэрхий байдаг тул хүмүүс автобусанд суухгүй зугтаадаг юм.
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-18 03:52:36
    LALAR GEJI ENE ASUUDLYG TURSNUUSUU UKHTLEE KHURTEL SONSOKH YUM BAYNA < YASAN CHI ZASARDAGGUY , BOLOWSORDOGGUY MONGOL WE ?
    66.181.184.153
    Мэдэгдсэн Хариулах