Франц Улс ОБЕГ-ыг нисдэг тэрэгний флоттой болгож өгье гэв

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Элизабет Барсак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны харилцаа, тэр дундаа гамшигтай тэмцэх болон онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

2010 онд гарын үсэг зурсан Санамж бичиг нь гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг нь арилгах чиглэлээр хамтран ажиллахад  чухал түлхэц болсон. Одоо Санамж бичгийг өргөжүүлж гэрээ байгуулах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн юм.

Францын нэр бүхий хоёр компани Онцгой байдлын ерөнхий газрыг нисдэг тэрэгний флоттой болгож, засвар үйлчилгээг нь хариуцах, багийн бүрэлдэхүүнийг сургах, гал унтраах, аврах албаны автомашин нийлүүлэх, гал сөнөөгчдийг сургах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа энэ үеэр онцоллоо. Компаниудын төлөөлөл өмнө нь манай улсад ирж цаг уур, газар нутгийн онцлог, гал унтраах албаны одоо ашиглаж байгаа автомашин зэргийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийжээ.

Францын Засгийн газрын зээлийн санхүүжилт бүхий энэ төслийг нэн даруй хэрэгжүүлж эхлэхэд бэлэн байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийллээ. Зээл нь нэн хөнгөлөлттэй буюу 50 жилийн хугацаатай, 0,25 хувийн хүүтэй байхаар урьдчилан тохиролцсон байна.

Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Гамшигтай тэмцэх газар 2010 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд эрэн хайх, аврах, гамшгийн үеийн удирдлага, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр олон сургалт явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхйи газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-05-18 07:14:54
    Frantsyn zeel hereggui. dandaa ard ni luivarchid nuugdaj baidag mongolyn frantsiin ch mun adil. gemtliin emneleg, erdentyn zeel geed dampuurtsan tusluud zunduu ...
  • kkkk  2018-05-18 03:30:52
    zardliig n diilehgui, deer n manaid shuud heden tn us hutgaad niseh hemjeenii gunzgii nuur haana baina. Huvsguluus Hentii ruu us hutgaad zooltei n bish de.
  • Zochin  2018-05-18 02:35:40
    Bas l zeel. Zeel demii sh de. Yadaj gants nislegeer tomhon tuimer untraaj chaddag yum avaarai faa
  • зочин 2018-05-18 02:34:52
    улс төрч нэртэй хулгайч нар үнэг агнаж унагаад байвал ямар хэрэг байна дараа нь сөнөсөн онгоцны үнэ хорин хэдэн жил төлсөөр байх болно
  • Иргэн 2018-05-18 02:29:27
    Монголоор дүүрэн хүүгүй лизингээр зарах бараа. үнэндээ үнэнд нь маш өндар хүү шингэсэн байдаг. Үүнийг шадар сайд мэдэхгүй байх, гэхдээ захын хүүхэд ч мэднэ дээ
  • Монголын нисэх хүчин, тэр зэргийн юмыг ш 2018-05-18 02:28:59
    Монголчууд бид, ямар ч төрлийн онгоцыг шалгах, угсрах, засах чадвартай. Бас шалгах ч эрхтэй болсон.
  • Зочин 2018-05-18 02:20:48
    Ашиглалтын хугацаа дуусч эдэлгээнээс гарчихсан онгоц, машин зээлээр худалдаж авчихаад хэрэглэж амжилгуф засвар уйлчилгээнийх нь ч зардлыг дийлэхгуй болчих вий