Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд ямар үүрэгтэй оролцох вэ
Иргэдийн итгэл хүлээсэн, шударга ёсны баталгаа болсон шүүхийн тогтолцоог бүрдүүлэхийн тулд шүүн таслах ажиллагаанд иргэд оролцох аргыг хүн төрлөхтөн олон зууны өмнөөс ашиглаж ирсэн билээ.

Шударга ёсны соёл, итгэл хүлээсэн шүүхийг хамтдаа бүтээхийн тулд ийнхүү иргэдийг оролцуулж ирсэн болов уу.
1992 оны Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2-д “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж тусгажээ.

Шүүхийг шинэтгэх бодлогын хүрээнд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2012 онд шинээр баталж, шүүх дэх олон нийтийн хяналтыг үр нөлөөтэй болгох, иргэдийн төлөөлөгчийг сонгох журам, эрх үүрэг, хараат бус байдал, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан хэмээн ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан ярьсан билээ.
 
Ингээд шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн талаар танилцуулга хийж байна.
 
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгодог вэ?

Шүүхийн тамгын газар нутгийн захиргааны байгууллагатай хамтран нутаг дэвсгэрийн сонгогчдын нэрийн жагсаалтаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох хууль зүйн шаардлага хангасан иргэдийн нэрийн жагсаалтын жишиг тоог харгалзаж бэлтгэнэ. Ингэхдээ санамсаргүй байдлаар сонгох програм ашиглана.
Нэрийн жагсаалтыг ШЕЗ батална. Эдгээр иргэдэд шүүхээс сургалт явуулах, урьдчилан мэдэгдэх, гарын авлага мэдээлэлээр хангана. Дээрх нэрийн жагсаалтаас тухайн 7 хоногт шүүх хуралдаанд оролцох 15 иргэнийг тусгай программаар сонгож, дэд жагсаалт гаргана. Иргэдийг сугалааны журмаар тодруулж, шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлнэ.

Төлөөлөгчдөд тавигдах шаардлага,

-МУ-ын иргэн 25 нас хүрсэн байх, ял шийтгэл эдэлж байгаагүй, Монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог. Эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн анхан шатны шүүхийн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч бус байх гэх мэт шаардлага тавигдана.
Шүүхэд хүрэлцэн ирэхдээ шүүхийн мэдэгдэх хуудастайгаа, шүүхэд заавал хүрэлцэн ирнэ. Мөн цаг баримтлах ёстой, хувцас, үс гоёл чимэглэлээ тохируулан шүүхийн танхимд хүрэлцэн ирэх. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны өмнө тангараг өргөнө.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үүрэг,

-Хувийн болон албан ажлаа зохицуулж, шүүхэд заавал хүрэлцэн ирэх
-Шүүх хуралдаанд оролцох, хуралдааны дэгийг сахих
-Санал, дүгнэлтээ бичгээр гаргаж, шүүх хуралдаанд оролцуулах үндсэн үүрэгтэй.
Төлөөлөгч иргэдийн хорих зүйл:

-Хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах
-Хэргийн талаар нотлох баримт цуглуулах,
-Өөрт нь итгэмжлэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй байх,
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон талаар мэдээлэл өгөхийг хориглоно.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо,

-Хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хуралдааны дэгийг сахих, асуулт тавьж, хариулт авах, нотлох баримт шинжлэн судлахад оролцох, шүүх бүрэлдэхүүнд хүсэлт гаргах, саналаа нэгтгэх, дүгнэлтээ бичгээр танилцуулах ёстой.
 
Дашрамд дуулгахад, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хууль үйлчилсэн 2015-2017 онд 10 мянган хүн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Жилд дунджаар 16-20 мянган иргэд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, тэдгээрээс 3-5 мянга нь шүүх хуралдаанд биечлэн оролцох төлөвтэй байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-21 10:37:11
    ХАРИН ЯМАР ЭРХТЭЙ ОРОЛЦОХ ВЭ
  • Хасах хэрэгтэй! 2018-05-18 02:46:09
    Энэ уул нь хэрэггүй эд юм шдээ! Шинэ Үндсэн хууль хэлэлцэх үед депутатууд хуучны "ардын төлөөлөгчөө" байлгах гэж зүтгээд ийм юм оруулсан!!!