Хятад улсын Батлан хамгаалах яамнаас газар нутгийг нь хөндлөнгөөс ажиглахаа зогсоохыг АНУ-аас шаардсан тухай Синьхуа мэдээлэв. Яамны төлөөлөгч Ян Юйзень хэлэхдээ АНУ-ын далайн хөлөг илрүүлэх онгоц өнгөрсөн мягмар гарагийн өглөө Хайнань арлаас 220 км зайтай агаарын орон зайд ажиглалт хийж байсан тул Хятадын сөнөөгч онгоц уг онгоцыг тодорхойлохоор ниссэн гэжээ.
Гэвч АНУ-ын тал Хятад улс онгоц илгээснийг эсэргүүцсэн аж. Хятадын тал энэхүү эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд сөнөөгч онгоцны нисэгч АНУ-ын онгоцноос аюулгүй байдлыг хангах зайтай байсныг дурьдсан байна. Хятад улс АНУ-ыг олон улсын эрхийн хэм хэмжээг баримтлан Номхон далайн эргийн орнуудын тайван байдлыг хүндэтгэж, далайн аюулгүй байдалд анхаарал хандуулахыг уриаллаа.
Вашингтон нь Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын асуудалд өөрийн байр суурийг идэвхтэй илэрхийлж байгаа юм.
Өглөөний сонин