“ТаЧи”-гийн боовноос хоёр хүүхэд хордлого авсан уу
 
“Талх чихэр” компанийн үйлдвэрлэдэг  “Нахиа” боовноос хоёр хүүхэд хордлого авч эмнэлэгт хүргэгдлээ гэсэн постийг цахим сүлжээнд олон хүн шэйрлэж байна.

Отгонбаатар Жадамбаа гэсэн хаягтай хүн “Энэ Талх Чихэрийн  Нахиа боовноос чинь болж 2 хүүхэд минь хордлогонд ороод үхэнгээ алдалаа!. Ингэж хоол биш хор хийхээ болиоч. Эх нялхасын хоол боловсруулах тасгын Даша эмчид Баярлалаа. НААД хороо буцаан татан авалт хий!! Ахиж авахгүй!” гэсэн постыг оруулжээ.

Энэхүү постыг оруулсан аавтай холбогдоход тодруулахад “Хүүхдүүдийн бие муу байна” гэснээс өөр зүйл хэлээгүй юм.
1984 оноос хойш Эрүүл хүнс таны сонголт нэртэйгээр боов, боорцог үйлдвэрлэдэг энэхүү компани муудсан боовоо худалдаанд гаргасан уу, эсвэл хадгалалтын явцад муудаж бохирдсон уу гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж шинжилж тогтоох ёстой.

Харин “Талхчихэр”-ийн борлуулалтын албатай холбогдож энэ талаар асууж тодруулахад “Одоогоор тухайн худалдаж авсан Нахиа боовыг шинжилгээнд өгсөн байгаа юм байна. Шинжилгээний хариу гарах болоогүй. Гарсны дараа мэдэгдэл хийх байх” гэлээ.

Ийнхүү өчигдөр худалдаж авсан боовыг идсэн бага насны хоёр хүүхэд удалгүй хордлогонд орж эмнэлэгт хүргэгдсэн байгаа юм. Гэхдээ яг энэ боовноос хордсон уу, өөр зүйлээс болж хордсон уу гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд хүүхдүүдийн аав ээж хоёр болохоор “боовноос өөр юм идэж уугаагүй” хэмээн ярьжээ.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Unen 2018-05-21 15:14:38
    Huuhdee yunaas hordsoniig medeegui baij hyatad tsarailsan zan gargaj humuusiin ner turd haldah yum. Bugsuu archsan garaa ugaalgui baastai garaaraa boov ugsun bz...
  • Чинбаа  2018-05-21 07:53:01
    ийм новшийн юм тавихаа болимоор юмаа хандалт авах гэж янз бүрээр үзчих юмаа нээрээ
  • зочин 2018-05-21 06:29:45
    Маш олон зүйлээс болж хордлоно авч болно. Тухайн хүүхдийн биеийн онцлогоос, хадгалалт борлуулалтаас, эсвэл ёстой хортой боов үйлдвэрлэж.
    • зочин 2018-05-21 06:31:18
      Юу үнэн гэвэл яг юунаас болж хордсон нь тогтоогдоогүй байхад асар олон жил хөдөлмөрлөж бий болгосон Бизнесийн нэр хүндэд шууд халдахаа больчих.
  • зочин 2018-05-21 04:56:36
    Эрүүл орчноо өөрсдөө бүрдүүл. Нэг үйлдвэрээс гарсан боовонд нэг айлын 2 хон хүн хордоод бусад нь зүгээр байна гэж юу байхав дээ. Идсэн нь бүгд л хордмоор юм
  • zocnin 2018-05-20 13:19:22
    Talh chiher shalguul Neree bodooroi Tanaih er ni gaigui shuu
  • Erd 2018-05-20 11:02:23
    Harvaas sumtai gar baina
  • Зочин 2018-05-20 05:41:20
    Та чи найдвартай шүү. Би байнгын хэрэглэгч.
  • Эд 2018-05-19 17:38:21
    Эдний бүтээгэдхүүн уул нь шгайгүй л байдаг шдээ. тусгай лаборторитай. бид байнга л авдаг. гэхдээ яаж мэдэхэв дээ.
  • Хүүхдийн ходоод хогын сав биш 2018-05-19 16:26:05
    Би сүүлийн үед энэ компаны талх боов авахаа больсон.Жүр үр . Е март дэлгүүрийн халуун талх .шинэ боов боорцог авдаг болсон .тэгээд ч үнэ нь боломжийн. Өгөөж no
  • зочин 2018-05-19 11:30:11
    талх чихрийн бүтээгдэхүүн найдвартай, би байнгын хэрэглэгч. Эднийх өөрийн лабораторитой, мундаг техник технологитой, мэргэжилтнүүдтэй.
  • sorson bazaa 2018-05-19 09:56:04
    Bazaa
  • Zochin  2018-05-19 08:43:39
    Nyngiin haldvar agaaraar damjiad ovdson bha boovnoos noloogui bh.hors agaariin bohirdlois bolood ingeed guuhduud ovdood bga yum bilee emneleg tegj bnlee
    27.123.212.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-19 04:51:19
    Боовноос болсон эсэхийг хэн тогтоов боов боорцогноос халдвар авах нь ховор шүү дээ чанаж болгосон муудах эрсдэл бага