Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг,  Дундговь, Өмнөговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс эрс сэрүүсч 5-7 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Эрс сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.