ФОТО: Каннын наадамд Монгол дээлээрээ гангарсан загвар өмсөгчид

71 дэх удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 08-19-ний өдрүүдэд Франц улсын Канн хотод  болж өнгөрлөө.

Энэхүү нэр хүндтэй кино наадамд манай улсыг төлөөлж "Бид Хэд Нэгдэл"-ийн "Хөхөө" кино оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл мөн Монголын шилдэг загвар өмсөгчид Каннын наадамд урилгаар оролцжээ. Тэд тус наадмыг тойрсон загварын шоунуудад оролцож, монгол дээл хувцасаараа гангарсан нь олны анхаарлыг татсан байна.

Энэ тухай топ модел Х.Бадамгэрэл "Биднийг нэгдэж чаддагийг, хамтдаа нэг зүйл зорьж чаддагийг, Монгол гэдэг нэрээ олон улсад хоногшим дуудуулж чаддагийг, Хамтдаа баг болж Загварын салбар ч мөн адил эх орноо сурталчлахад хүндтэй үүрэг гүйцэтгэдгийг та бүхэн харж болох биз ээ" хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.











Б.Од

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.