Суулт зарласан иргэдийг Засаг дарга Х.Болормаа албадан тараах захирамж гаргасан гэв
“Гэр хороолол” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөнөөс өнгөрсөн долоо хоногт майхантай суултыг Төв талбайд хийсэн ч цагдаа нар албадан буулгаж тараасан юм. Тиймээс энэхүү үйлдлийг эсэргүүцэж тус хөдөлгөөний гишүүд тууштай тэмцэл хийх талаар мэдэгдлээ.
 
Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Эвлэлдэн нэгдэж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, гэр хороололд сайхан амьдрах хүсэл мөрөөдлөө нэхэж шаардсаны төлөө цагдаагийнхан хүчээр биднийг барьж, манай жагсаалыг албадан тараасан. Ингэхдээ талбайн гэрлийг унтрааж, зам талбайг хааж байгаад 300-400 цагдаагийн хүчээр цуглааныг тарааж, баривчилсан. Үүнийг бид эсэргүүцэн тэмцэнэ.

Манай хөдөлгөөн жагсаал цуглаан зохион байгуулах мэдэгдлээ нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн. Гэтэл ажил тарсны дараа, орой 20.00 цагт Хуулийн хэлтсээс ярьж, жагсаал цуглаан зохион байгуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэгч нь албадан тараах хууль бус захирамж гаргасан. Энэ захирамжаар бид шүүхэд хандана. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж чадахгүй байгаа хотын дарга,  Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг огцрохыг шаардана” гэв.

Сүүлийн үед Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг огцруулах асуудлыг хурдацтай хөндөж байна. Түүнийг огцруулахаар ИТХ дахь МАН-ын төлөөлөгчид гарын үсэг зурж, яаралтай хуралдаан зарлах шаардлага хүргүүлсэн байгаа билээ.
Сүхбаатар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн үзэж буйгаар, Засаг дарга Х.Болормаа нь удаа дараа хууль тогтоомж зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхлын ноцтой зөрчлүүд гаргажээ.

Төлөөлөгчид “Х.Болормаа нь хоёр жил Засаг даргаар ажиллахдаа дорвитой ажил хийгээгүй. Дүүргийн газар хэлтсийн дарга нар, албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, хамаатан саднаа ажилд авдаг. Улмаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 620 сая төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж байгаа” гэж мэдээлж байсан удаатай.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • AN zail 2018-05-22 03:48:57
    Bolormaa ymar hogiin pizda wee
  • Болор 2018-05-22 03:48:24
    Энэ авгай ХОМ -тээ олон байртай , машинтай , хувьцаатай гэсэн байсан энэ СБ дүүргийн мөнгө үү казиногийн бузар мөнгө үү гэдгийг АТГ-ээр шалгуулах хэрэгтэй
  • Ogtsruul 2018-05-21 08:31:05
    Ulaanbaatar hotelin zb bsn kazino battulgiin duugin ehner sb duurgig samrahig n zogsoogooch su. Batbold guai. Ene bolorma batboldin tolgoig tsusdana shyy.
  • MALNUUD 2018-05-21 08:23:26
    TER ZOVSHOOROLIIN AVAAD JAGSCHIJ BOLDGUI UM UU
  • зочин 2018-05-21 08:17:11
    Угийн боловсрол муутай, шуналтай улсуудыг яах гэж дарга болгодог юм бол оо? Ах дүү хамаатан садангаараа нийлж мөнгө идэж ханаамаар юм.