Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Батдэлгэрт холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх Б.Батдэлгэрийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт заасан барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Батдэлгэрээс 75 гаруй сая төгрөгийг гаргуулж хохирогч Д.Зургаанжинд олгохоор шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Батдэлгэрийг барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн билээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр болон “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин нарын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан үүссэн байна, үүнийг гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж дүгнэж, Б.Батдэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  түүнийг цагаатгав. Мөн “Сант” сургууль учирсан  хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуульч 2018-05-22 02:55:11
    Эрүүгийн хэрэг, иргэний хэргийг ялгаж чадахгүй байгаа прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар үнэхээр өрөвдөлтэй юм. Мэдлэгээ сайжруул даа !
  • иргэн 2018-05-22 02:44:55
    дээд шүүх цагаатгасан юм чинь түүний барьсан сургууль нурж унаж хүүхэд дарсаны дараа ч бас би хэлмэгдсэн гээд явах байх даа
  • 121245 2018-05-22 02:02:43
    Хулгайчдыг хулхи гаруудыг өөгшүүлж хохирогчийг улам хохироосон шийдвэр гаргадаг малнууд, мөнгө л аваа биз өөр яаагаал гэж арай ч та нар дэндэж байна сахилга ...
  • . 2018-05-21 16:39:37
    Ene zaluugiin zuwshdee.
  • Иргэн 2018-05-21 13:42:36
    Суулт хийж шүүхэд нөлөөлж байгаад л хэргээ шийдүүлдэг болж амар юм дөө
    • иргэн 2018-05-23 02:41:22
      яг энэ хүн шиг тууштай тэмцэж чадаагүй, хуулийн мэдлэг хомс хичнээн жирийн иргэнийг хохироож байгаа бол...... гэж бодогдохгүй байна уу