Х.Баттулга: Монгол Улсыг үеийн үед тэжээж ирсэн мал аж ахуйгаа хөгжүүлье
Төрийн ордонд эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэсэн юм. Тэрбээр “Монголын эдийн засаг гадаад хүчин зүйлээсээ дэндүү хамааралтай.  Өнгөрсөн онд  ДНБ 5.1 хувиар өссөн гэдэг нь Хойд Солонгост нүүрсний хориг арга хэмжээнд өртсний үр дүн. Биднээс үл хамаарах гадаад хүчин зүйл нөлөөлж ирсэн.

Цаашдаа ч нөлөөлөхөөр байна. Гадаад харилцаа хурц өөрчлөгдөж байна. Хятадууд АНУ-тай хийх гадаад худалдаандаа буулт хийсэн зэрэг нь гадаад харилцааны өөрчлөлтүүд гарсаар байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай харилцах тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ. Гуравдагч хөрштэй соёл, хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллана гэж заасан байдаг. Иймээс Монгол Улс ойрын хугацаанд Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах нь хэрэгтэй.  

Татварын орлогыг нэмэгдүүлэх боломжуудаа бид ашиглахгүй байна. Экспортын барааны бүтээгдэхүүнийг 10-хан нэр төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна. ОХУ-тай  транзит тээврийн хэлэлцээнд гарын үсэг зурахад бий болсон.  Бүс ба зам хөтөлбөрт Монголын оролцоог идэвхтэй болгохоос өөр арга зам үгүй. 

Монгол Улсыг үеийн үед тэжээж ирсэн мал аж ахуйгаа хөгжүүлвэл бидэнд судалгаа бэлэн байна. Өнөөдөр үүнийг хийх мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улс төрийн зорилго дутсаар байгаа юм.  Эрх баригч Засагт 1.5 жилийн хугацаа үлдлээ. Хийж бүтээх хугацаа байна уу үгүй юу.

Монголын эдийн засгийн форум найман удаа зохион байгуулагдлаа. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ. Та бүхэнд шийдэл гаргах зориг байгаа гэдэгт илтгэлтэй байна. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine