Хуурамч шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ Цэнгэг Усны Нөөц, Байгаль хамгаалах төвд болно.

09:00 цагт: Нээлттэй Нийгэм Форумын байранд НДЭХ-өөс Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран Нээлттэй засгийн түншлэл: Монгол Улс сэдвээр Иргэний нийгмийн байгууллагын форум зохион байгуулагдана.

09:00 цагт: ОБЕГ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо, зохион байгуулалт” сэдэвт дадлага сургуулилт болно. Энэ үеэр МОНГОЛ уЛСЫН ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ ТАНИЛЦУУЛНА. Арга хэмжээ ОБЕГ-т болно.

09:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалтыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран зохион байгуулна. Хаана: Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.

09:30 цагт: НЗДТГ-ын хурлын А танхимд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаантай. Хуралдаанаар Нийслэлиййн замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний тухай, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөх тухай, Газрын итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүс тогтоох тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэнэ.

10:00 цагт: Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран “Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор үнэлж, цалин, хөлсийг нэмэгдүүлэх арга зам, гарц, шийдэл” хэлэлцүүлэгийг Төрийн ордны их танхимд зохион байгуулна.

11:00 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "С.Баярыг АТГ дарамталсан уу?" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана: АТГ-н Олон Нийтийн төвийн №105 тоотод

11:00 цагт: Галмандах сангийн нээлт СТӨ хүүхдийн номын санд болно.

11:00 цагт: 'Өөр Ирээдүй' Авлигын эсрэг хэвлэлийн бага хурал МЗХ байранд болно.

11:00 цагт: Бурхан багшийн Их Дүйчин өдрийн баярын Хэвлэлийн бага хурал МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Шашны Их Сургууль  дээр болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “ХXI зууны эмэгтэйчүүд” төслийн хүрээнд “Зууны 100 эмэгтэй” шалгаруулах талаар мэдээлэл хийнэ.
 
11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: Төрийн ордны Есөн хөлт цагаан тугны танхимд 2017 оны үйл ажиллагааны дүнгээр тэргүүлсэн яам, аймагт шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад сайд нар оролцоно. 
 
12:00 цагт: ХАРАНГА хамтлагийн 'ХАЙРЛА 'тоглолтын хэвлэлийн бага хурал Peace Tower-н чанх ард байрлах Хүүхэд залуучуудын 49 дүгээр гудамж театрт болно.

12:00 цагт: Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал болно.

12:00 цагт: Эрүүл мэндийн ажилтнуудын 'Ажил хаялтын өмнөх суулт' ОУВС-ын гадна талбайд үргэлжилнэ.

14:00 цагт: БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газраас 'Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл' сургалт семинарыг  'Туушин', 4 давхарт зохион байгуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.