Эдийн засгийн форумд анх удаа малчны төлөөлөл оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдрийн чуулганы нээлтэн дээр “Монголчуудыг үеийн үед тэжээж ирсэн мал аж ахуйгаа хөгжүүлье” гэж хэлсэн. Тиймээс хөдөө аж ахуйд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа юм.
Харин энэ чуулганд малчдаа төлөөлж оролцсон Н.Гомбо-Очир “Дөрвөн уулын дунд утаанд хахаж, дөрвөн замын түгжрэлд гацаж байгаа Улаанбаатараас 10 мянган янданг гаргах боломж байна. Нийт 11 мянган мянгат, улсын сайн малчин байна. Хөдөөд малчин дутагдалтай. Тэднийг туслах малчнаар ажиллуулах боломж бий.
Хөдөөд залуу малчид байхгүй боллоо. Малчнаа бэлтгэж, малаа эрүүлжүүлээд экспортломоор байна. Малчид бол ургасан өвс, урссан усаар малаа өсгөж, үржүүлдэг баялаг бүтээгчид. Талаар дүүрэн малтай ч малчингүй болсон байгаа юм. Мал маллах хүн олдохоо байж. Боловсролгүй, ажилгүйчүүддээ мал хувиарлан өгч хөдөө гаргаж, ажилтай орлоготой болгож, мал аж ахуйгаа авч үлдэх эхний алхам энэ юм шүү” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn