LG корпоаци шинэ загварын ухаалаг утаснуудыг бүтээжээ
БНСУ-ын LG корпораци ухаалаг гар утасны зах зээлд хоёр төрлийн гар утсыг танилцуулжээ. LG L Fino болон LG G Bello нэртэй энэхүү хоёр загварын гар утас нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Солонгост танилцуулагдсан бөгөөд ирэх сарын 3-нд Берлин хотод болох IFA 2014 шоуны үеэр албан ёсоор дэлхийд танилцуулагдах юм байна.
 
Шинээр ухаалаг утас худалдан авч буй хэрэглэгчид болон өсвөр насныханд зориулан энэхүү шинэ загварын ухаалаг утаснуудыг бүтээжээ. Эдгээр гар утаснууд нь хүчин чадал, багтаамжийн хувьд ялгаатай аж. LG L Fino загварын ухаалаг гар утас нь 1.2GHz quad-core процессортой, 4.5 инчийн WVGA дэлгэцтэй, 1GB RAM-тай, 4GB багтаамжтай, l,900mAh батерейтай, арын камер нь 8МР хүчин чадалтай, Android 4.4.2 KitKat үйлдлийн системтэй юм байна.
 
Харин LG L Bello загварын гар утас нь 1.3GHz quad-core процессортой, 5 инчийн FWVGA дэлгэцтэй, 1GB RAM-тай, 8GB багтаамжтай, арын камер нь 8МР, нүүрэн талын камер нь IMP хүчин чадалтай аж. Батерей нь 2.540тАҺ бөгөөд Android 4.4.2 KitKat үйлдлийн системтэй аж. Өнгөний хувьд L Fino нь цагаан, хар, боронзон гэсэн гурван өнгийн сонголттой байгаа бол LG L Bello нь цагаан, хар, боронзон, улаан, ногоон гэсэн таван өнгийн сонголттой байгаа юм байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.