Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс таван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн.

Тодруулбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд:
 
  1. Аймгийн хурц арслан Б.Номиндалай,
  2. Сумын заан С.Майнбаяр,
  3. Улсын начин Э.Даш,
  4. Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн юм.
 
Улмаар дээрх бөхчүүдийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд МҮБХ-ноос дээрх бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хассан.

Харин улсын заан Б.Пүрэвсайхан А сорьцийн шинжилгээгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулаад байсан юм. Түүний хүсэлтийн дагуу “Б” дээжийг шинжлүүлэхэд уг бодис дахин илэрсэн байна. Иймээс түүнийг допинг хэрэглэсэнд тооцож байгаагаа Допингийн эсрэг төвөөс мэдэгдлээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-24 09:40:30
    Цол автлаа жигтэйхэн л бяртай байсан, цолтой болсноосоо хойш гавихгүй байгаа юм. Допинг шаажлдээ. Эрхийг нь хасаж, Цолыг нь хурааж дээ.
  • ооо 2018-05-23 10:40:51
    Увс Ховдынхон но той гэнэт л тодороол цоороол байдаг сүүлийн улсын түрүү авсан Увсын бөхчүүдийг шалгах хэрэгтэй Баянмөнх аврагыг бас шалгах хэрэгтэй
  • зочин 2018-05-23 10:15:17
    допинг хэрэглэхийг санал болгосон цаад хүнээ зарлах хэрэгтэй шудрага байж чадаагүй юм чинь эрхийг нь хасах ёстой
  • Зочин 2018-05-23 05:25:40
    Эхээс төрсөн биеийнхээ хүчээр барилдаж чаддаггүй юмнуудын цолыг нь хураагаад 10 бөхийн дэвжээнд гарах эрхийг нь хас.