Хүчтэй аадар борооны улмаас 15 айл үерт автжээ
Энэ сарын 22-нд ихээр орсон аадар бороонд үер усны аманд буусан зөвшөөрөлгүй 15 ахйл өртэж, их хэмжээний хохирол амссан байна.
Мөн үеэр автах гол шалтгаан нь үерийн даланг иргэд  дур мэдэн хогоор бөглөснөөс үүдсэн гэнэ.

Үүний улмаас Нийслэлийн онцгой байдлын газарт хашаа усанд автлаа, орц хонгилд ус орлоо гэх 24 дуудлага иржээ. Азаар хүний амь эрсдээгүй боловч борооны өмнөх хүчтэй салхины улмаас барилгын материал унаж, ойр орчмын айлын цонхыг хагалсан байна.
Тодруулбал, хүчтэй салхины үед нэгдүгээр сургуулийн ард баригдаж байгаа барилгын хийц бүтээл машин дээр унасан, мөн Баянзүрх дүүрэг айлын дээвэр хуулран хажуу айлынхаа гэрийг дарсан зэрэг тохиолдлууд гарчээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.