Ц.Цогзолмаа: Үнэлгээг сайжруулж, асуудлыг системтэй харах хэрэгтэй
БСШУСЯ-наас 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ахлах мэргэжилтэн, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан “Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл” сургалтыг энэ сарын 21-23-нд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар дэлхийн болон боловсролын хөгжлийн чиг хандлага (аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал), даяаршсан эрин зуунд өөрийн орны боловсролын ололт, амжилт, монгол сурган хүмүүжүүлэх ухааны уламжлалыг хэрхэн хадгалан хөгжүүлэх боломж, боловсролын үнэлгээний талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилгын талаар мэдээлэл өглөө.

Сургалтын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл ойлголт зөв байхаас эхэлнэ. Мэдээж сургалтын хөтөлбөр, агуулга, сурах бичиг, багшийн ур чадвар гээд онолын хувьд анхаарч үзэх ёстой олон асуудал бий. Эдгээрийг сайжруулахын төлөө бид шат дараатай ажлуудыг зохион байгуулж, улсын зөвлөгөөнүүдийг хийсэн. Харин зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг амьдрал дээр хэрэгжүүлэх нь бидний үүрэг. Хичээлийн шинэ жил дуусахаас өмнө салбарын бодлогыг бүх шатанд хэрэгжүүлж, үүнийг хэрэгжүүлэгч хэн ч боловч бүгд нэгдсэн мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал. 

Нөгөөтэйгүүр, боловсролын салбарт хийхээр төлөвлөсөн олон ажил байна. Тэдгээрийн үнэлгээг ямар байдлаар сайжруулж, асуудлыг системтэй олж харах чадварыг багш, удирдлагуудад эзэмшүүлэхээс ажил эхлэх нь зүйтэй. Та бүхэн сургалтын туршид өөрт хэрэгтэй олон мэдээллийг олж авч, эргэлзээтэй байсан асуултууддаа хариулт авсан гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.  

Боловсролын үнэлгээний талаарх дэлхийн нийтийн чиг хандлагад нийцүүлэн ерөнхий боловсролын үнэлгээний арга зүйг шинэчлэх бодит хэрэгцээ, шаардлага бий болсны дагуу гурван өдрийн турш  үнэлгээний асуудлаар ийн хэлэлцлээ. Ялангуяа, ерөнхий боловсролын салбар дахь сургууль, багш, суралцагчийн үнэлгээг уялдаа холбоонд нь харилцан хамааралтай цогцоор нь шинэчлэх, суралцагчийн мэдлэг чадварыг үнэлэхээс гадна хандлага төлөвшлийг үнэлэх асуудлыг сургалтаар хөндөн ярилцаж, санал авсан юм. 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Энэхүү сургалтаар 2018 оны 1, 2 дугаар сард яамнаас зохион байгуулсан “Тогтвортой хөгжил” улсын зөвлөгөөнөөс долоон түвшинд 92 багц асуудлаар гаргасан зөвлөмжийг орон нутгийн түвшинд  хэрэгжүүлж буй ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж, чиглэл өглөө. Мөн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн ажлын үр дүнгийн талаар аймаг бүр тайлангаа хэлэлцүүлж, 2018-2019 оны хичээлийн зорилго зорилтоо тодорхойлох, багш нарын бага хурал, сургалт, семинаруудын зохион байгуулалтын асуудлаа ярилцлаа” гэв.

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2018-05-29 04:43:55
    een xun bolovsroliin unelgee gedgee medexgui tsalingiin sistem buruu oorchilj ulsad lai uchruulsan bvaa xar avgai min zaliaarai!!