Ипотекийн зээлд нийт 93,3 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгожээ
Сүүлийн үед ипотекийн зээл зогссон, гацсан гэсэн ам дамжсан яриа гарсаар байгаа юм.

Уг нь гэр хороололыг орон сууцжуулах, утааны эсрэг хийж байгаа үр дүнтэй ажлуудын нэг бол яах аргагүй ипотек.

Гэтэл эдийн засгийн байдлаас болж зогсчихлоо гэсэн мэдээлэл байсан юм.  Тэгвэл яг энэ асуудлаар Монголбанкынхан өөрийн байр сууриа илэрхийлж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөгийн байдлын талаар мэдээлсэн юм. Хамгийн эрэлт, хэрэгцээтэй гэж хэлж болох ипотекийн зээл өнөөдрийн байдлаар зогсоогүй, хэвийн үргэлжилж байгаа гэв.

Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монголбанкнаас 64 тэрбум төгрөг, Засгийн газраас 29.4 тэрбум төгрөг, нийт 93.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр ипотекийн зээлд олгосон байна. Үлдсэн хугацаанд нийт 312 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох гэнэ. Ингэснээр ойролцоогоор 5000 иргэний ипотекийн зээл энэ онд шийдэгдэх боломжтой ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Maira 2018-08-24 20:58:05
    Монгол хүн миний сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна БУРХАН ДЭЛХИЙН ДАВЬД...
  • hollo 2018-08-08 05:45:47
    Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их мөнгө хэрэгтэй байгаа болон төлөх ёстой хугацааг зааж өгнө үү. Хурдан кредитийн болон төгсгөлгүй төлбөрийн дарамт. ...