ҮЙЛ ЯВДАЛ: Төв талбайд “Номын баяр” болно
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д “Гацуурт” компанийн ажлын байрны нээлттэй өдөрлөг болно.

09:00 цагт: МУИС-ын хичээлийн I байранд "Монголчуудын оршуулгын зан үйл: Уламжлал-Орчин үе-Чиг хандлага" эрдэм шинжилгээний хурал болно.

09:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн I хороо буюу Гүнгэрваа худалдааны төвийн зүүн талд Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлт болно. Утас: 91919697

09:00 цагт: Соёл, урлагийн газарт "Кино бүтээлийн түгээлт ба Зохицуулалт" уулзалт, хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: ГХЯ-нд Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Өмгөөлөгчийн хараат бус байдал, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага” олон улсын бага хурал болно.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болно.

09:30 цагт: МУИС-ийн хичээлийн I байранд МУИС, ХБНГУ-ын Хөдөлмөрийн их сургууль хооронд хамтран ажиллах гэрээ байгуулна.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10:00 цагт: НМХГ-т “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зах худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн борлуулж буй хүүхдийн бэлгэнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: СУИС-ийн "Эрдмийн өргөө"-нд “Бид сайн сайханд дагуулна”, “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

10:30 цагт: ИНЕГ-ын гадна талбайд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас 91912343

11:00 цагт:  АТГ-ын Олон нийтийн төвд АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Монголын Хүүхдийн Ордонд “БЯЦХАН МИСС-2018” улсын уралдааны гала тоглолт болно.

11:00 цагт: Хөгжим, бүжгийн коллежийн гадна талбайд Нийслэлийн цагдаагийн газраас "Эрдмийн баяр" өдөрлөг зохион байгуулна.

11:00 цагт: МҮХАҮТ-д  “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс Хүүхдэд зориулсан хаврын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

11:00 цагт: НЗДТГ-т НИТХ-ын дарга С.Амарсайхан өмгөөлөгч Х.Бат-ялалт тэргүүтэй ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчдийг хүлээн авч уулзана.

11:00 цагт: ЭМЯ-нд “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МҮЭСТО-нд "БЯЦХАН ХАНХҮҮ-2018" уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт болно.

12:30 цагт:  Сүхбаатарын талбайд “УЛААНБААТАР НОМЫН БАЯР”-ын нээлт болно.

14:00 цагт: ЭМЯ-ны гадна талбайд гурван аймгийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгнө.

14:00 цагт: ХХААХҮЯ-нд "Арьс ширний үйлдвэрлэл" сургалт болно.

17:00 цагт: "Тэнгис" кино тeатрт "Такси-2" киноны нээлт болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.