Хүүхдийн баяраар мэргэжлийн хяналтын 150 байцаагч ажиллана
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НМХГ-аас зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдаа эрхэлж буй дэлгүүрүүдэд борлуулж буй хүүхдийн бэлгэнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Тус хяналт шалгалтын явцын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус газраас одоогийн байдлаар 9 дүүргийн 110 аж ахуйн нэгж, 73 иргэний хүнсний худалдаа, үйлчилгээний газарт хяналт, шалгалт хийж, нийт давхардсан тоогоор 219 зөрчил илрүүлэн 164 буюу 74.8 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 42 заалт бүхий 9 албан шаардлага, 1 албан даалгавар хүргүүлжээ.

Шошгын шаардлага хангаагүй 28 нэрийн 5 кг, 2145 ширхэг, 5.500.000мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлж, хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 27 нэрийн 527 ширхэг, нийт 260.850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт тогтоон устгуулж, 24 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 7.350.000 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ тооцсон байна.



Шалгалтын явцад 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн төв лабораторид шинжлүүлж байгаа аж.

Мөн Дэлхийн нийтийн тамхины эсрэг өдөр /05.31/, Эх үрсийн баяр/06.01/-ийн Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг нэгдсэн өдөрлөг зохион байгуулагдах газруудад нийт 150 албан хаагч ажиллана гэлээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.