Нийслэлийн ногоон бүсэд их цэвэрлэгээ хийж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2018 оны их цэвэрлэгээний хуваарь батлагдсан. Энэхүү хуваарийн дагуу өчигдрөөс эхлэн нийслэлийн зуслан ногоон бүс, голын ай сав орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажил  эхэллээ.

Цэвэрлэгээний ажил тавдугаар сарын 24-нөөс 26-ны хооронд үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хойд чиглэлийн Зуслангийн бүс болон Сэлбэ гол дагуу, Хан-Уул, Баянгол дүүргүүд  Туул, Дунд гол дагуу, Сонгинохайрхан дүүрэг Баруун, Зүүн салааны зуслангийн бүс, 21, 32-р хорооны нутаг дэвсгэрт тус тус цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. 

Цэвэрлэгээнд ТҮК-уудын 20 гаруй машин техник, жолооч ачигч үйлчлэгчид, мөн иргэдийн бүлгийн 280 гаруй ажилчид оролцож нийт 20 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.