LG Electronics-ийн OLED зурагт гэр бүлд шинэ уламжлалыг бий болгоно
Шинэ технологи нь таныг гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэхэд тусална

 
Технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд олон хүн бие биетэйгээ халуун дулаанаар харилцахаа больж, бүх анхаарлаа төхөөрөмжид хандуулах болсон. Амьд харилцааг мэссенжер орлох болов. Цаг хугацаа хурдацтай солигдож, бидний зуршил өөрчлөгдсөөр байгаа ч бид зурагтын өмнө тухлан сууж, гайхалтай гэмээр кино, нэвтрүүлгийг шимтэн суун үзэх дуртай хэвээр байна. 

LG нь технологийг сайжруулах замаар хэрэглэгчдэд хамгийн сайн, ая тухыг хангасан бүтээгдэхүүнийг санал болгодог.  2018 оны 4-р сард шинэ загварын LG OLED болон NanoCell технологи бүхий LG SUPER UHD зурагтуудыг танилцууллаа.  Төгс дүрслэлийг танд хүргэх шинэ загварын OLED зурагт нь 55-аас 77 инчийн хүртэл, харин хиймэл оюун ухаан суулгасан SUPER UHD зурагт нь 49-өөс 75 инч хүртэлх хэмжээстэйгээр танилцуулагдлаа. Ийм ч учраас өнөр өтгөн гэр бүлээрээ ч зурагтынхаа өмнө тухлан сууж амралтынхаа өдрүүдийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой юм.  

2018 оны шинэ загварын зурагтууд нь дээд зэргийн дүрсний чанар, бодит мэт дуугаралтыг хүргэж чаддагаараа олны талархлыг хүлээгээд байна. LG OLED зурагтны пиксель тус бүр биеэ дааж гэрэлтдэг тул дүрсийг дээд зэргийн чанартай, өндөр нягтралтай болгож, өнгийг маш нарийн мэдэрч, гүн хар өнгийг гаргаж чаддагаараа онцлог юм. Технологи нь хүний амьдралд өнгөний гайхамшгийг мэдрүүлэх, нуугдсан гоо үзэсгэлэнг нээн харуулж, хүний сэтгэлийг хөдөлгөн огшоож байдаг. Иймд та дэлхийн гайхалтай бүтээлүүд, шинээр гарсан киног заавал кино театрт очиж үзэх шаардлагагүйгээр, зурагтынхаа өмнө тухлан сууж яг л кино театрт үзэж байгаа мэт бодит мэдрэмжийг авах боломжтой.



LG-ийн 2018 оны шинэ загварын Nano Cell технологи FALD гэрэлтүүлэгтэй (Full Array Light dimming) SUPER UHD зурагт нь өндөр чанарын дүрслэлийг бий болгож, аль ч өнцгөөс дүрсийг харсан сарнилгүй жигд тогтвортой дүрсийг дамжуулж, сүүдрийг илүү нарийвчлан харуулна. Дүрсийг аль ч өнцгөөс үзсэн сарнилгүй болсноор та зөвхөн дэлгэцийнхээ өмнө тухлан суух шаардлагагүй, өөр газар ажлаа хийх, хоолоо хийх зэрэг өөр ажлууд хийж байхдаа ч дүрсний сарнилгүй үзэх боломжтой болсон.

"2018 оны шинэ загварын LG-ийн зурагтууд нь хамгийн шилдэг кинотеатртай дүйцэхүйц дуу, дүрс бичлэгний жинхэнэ бодит мэдрэмжийг танд төрүүлэх болно.  LG үргэлж шинэлэг, тэргүүлэгч технологийг танд хүргэж, таны амьдралыг улам хялбар болгох болно. Бид ямагт шинийг эрэлхийлж, чанар, хийц, дизайны шинэ стандартыг бий болгосон, дэлхийд тэргүүлэгч байхын төлөө зогсолтгүй ажиллах болно” хэмээн LG Electronics Алмата Казахстаны Маркетингийн албаны дарга Наталья Новикова хэллээ.
Бусдад түгээх
  • gplus