Мөнгөөр цолтон төрүүлдэг аваргуудад зориулсан шүлэг
Түмэн олны догдолж хүлээдэг төрийн наадмын барилдаан өнөө жил болох эсэхийг хэлж мэдэхгүй нь.

Цаана чинь бүр бөхчүүд нь хоёр хуваагдаж төрийн наадмын барилдаан зохионо гэсэн хошиг шог шиг мэдээлэл гарчээ. МҮБХ-ны удирдлагуудаас болж эв найртай, эрэмбэ дараатай бөхчүүдийг хоёр талцуулж байгаа нь хамгийн муухай үйлдэл болчихоод байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд энэ муухай талцал тэмцлээс болж олон заалны барилдаан цуцлагдсан байгаа. Өчигдөр болох байсан аваргуудын нэрэмжит барилдаан ч мөн маргаанаас болж цуцлагдав.

Тэгвэл өөр хоорондоо өш хонзон санаж маргалдаж байгаа асуудалд нь жирийн нэг малчин иргэн зориулж шүлэг бичсэн нь шуугиан тарьж байна.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн малчин Д.Ууганбаяр “Цолны найраа” гэсэн шүлэг бичсэн нь яг цаг үеэ олсон шүлэг болжээ.
Тэрбээр “Начин төрүүлэх гээд аваргууд минь
Наранд борлоод яах вэ
Нас буянаа эдлээд
Наадмын асартаа морилдоо
Харцага төрүүлэх гээд аваргууд минь
Харлаж борлоод яах вэ
Хураасан буянаа эдлээд
Хултай айраг сөгнө дөө
Заан төрүүлэх гээд аваргууд минь
Засуулаа хазайлгаад яах вэ
Засаг төрийнхөө буяныг
Завилж суугаад хүрт дээ
Их аваргууд минь ингэж элэг бүсээ тайлаад байвал
Эр хүн бүхэн давж мэдэх, ирээдүйн аварга ч төөрч мэдэх
Эрхэмсэг хатагтай ч зугтаж мэдэх,
Иргэний хөдөлгөөн ч үймэж мэдэх
Энэ цагийн наадмыг ирж үзэх хүнгүй болох нь ээ
Батлаж чадахгүй мөнгийг
Баглаа мөнгөөр аваад яах юм бэ
Хүчээр хүртээгүй алдрыг
Хөрөнгөөр аваад яах вэ
Намбалаг сайхан аваргуудын наагуур цаагуур гүйж
Насаараа хураах хөрөнгөө нялх хүүхдэд данс нээж өгвөл
Нэрэнд ядаж цэвэр үлдэнэ дээ
Өнгөлөг сайхан аваргуудыг минь
Үнэнээрээ нэг барилдаад үз
Түрүүндээ мөнгөтэй орж ирснээс
Төрийнхөө наадамд түрүүлчих юм билүү хэн мэдлээ
Даваад л бай даваад л бай аваргууд минь
Даншиг наадам таных байхыг үгүйсгэхгүй
Дэвээд бай дэвээд бай аваргууд минь
Дээлийн чинь захыг мушгиж байя
Залуу бөхчүүдийн хий нь арилж
Золбоо хийморь нь сэргэг
Жаран долоо оны наадам шиг
Жагсаагаад өгөөч дээ аваргууд минь ээ” хэмээн шүлэглэжээ.
 
О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2018-05-29 15:50:43
    67 ond yasan ym bol . medeh hvn bnuu .
  • Төрөө 2018-05-28 09:06:20
    Шүлэг үнэн бичиж дээ. Нямдоржтан үүнийг нуугаад Баянмөнх нарыг чадаад суух юм. Нямдаржид зөндөө гавьяа, дэлхийд нээсэн шинжлэх ухааны нээлтүүд байгаа хэдий ч тэ...
  • зочин 2018-05-26 12:12:17
    энэ жил баруун зуунээр хуваагдаад бех барилдахгуй эрлийз монголоор хуваагдаад морь уралдахгуй тэгэхээр монгол ялав уу баасан ялав уу еренхийлегчее
  • монгол 2018-05-26 07:09:21
    Бөхөд дуртай ард түмнийхээ буянаар хагартлаа баяжсан бөхчүүдийн шунал нь дэндээд бөхийн өргөөг хувааж авах гээд уралцаж байна. Малууд
  • Бат 2018-05-26 06:34:56
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм