Эзэнгүй суудалтай эдийн засгийн форумыг хийж, Элчин сайд асан С.Баярыг эмнэлэгт хэвтүүлсэн долоо хоног
Өнгөрч буй долоо хоногийн хувьд улстөрийн хүрээнд бужигнасан долоо хоног болж өнгөрлөө.

Тухайлбал, Эдийн засгийн форумыг “Хүчээ нэгтгэе” уриан дор наймдахь жилдээ зохион байгуулав. Чуулга уулзалтаас гарах үр дүн тодорхой бус байгаа ч эрх баригчид, зохион байгуулагчид сайн үр дүнтэй чуулга уулзалт боллоо гэж дүгнэж байна. Тэгвэл бизнес эрхлэгчид “Хөрөнгө оруулагчдаар ангасан чуулган боллоо. Ямар ч үр дүнд хүрсэнгүй” гэх шүүмжилсэн юм.

Нэг оролцогчоос 300 мянган төгрөг авч оруулсан хэрнээ 1000 хүний суудал дүүрээгүй чуулган жилээс жилд чанар нь муудаж сулдаж байгаа бололтой.

Уг нь хоёр өдрийн чуулганаар салбар бүрийн олон чухал асуудлыг хэлэлцэхдээ бизнесийн болон төрийн албаны хүнд суртлыг арилгах, эдийн засаг, хөрөнгө оруулагчид, улстөрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Улсыг 2018-2050 он хүртэл хөгжүүлэх гурван тулгуурт бодлогын хөгжлийн загвараа болгож төр, хувийн хэвшлийнхэн нэгдэж ажиллах ёстой гэдгийг эдийн засагчид онцолсон юм.
 
Цэц цэгцрэв
 
Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн хугацаа дуусгавар болж орны дөрвөн гишүүнийг томилсон долоо хоног байв. Тодруулбал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, Ардын их хурлын депутат асан Б.Буяндэлгэр, Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж нарыг МАН бүлэг хэлэлцэж дэмжсэн бол, чуулганаар бүрэн эрхийг нь баталгаажуулан томиллоо.

Ерөнхийлөгчийн зүгээс дээрх хүмүүсийг томилох хүсэлтийг оруулж ирсэн. Тэгвэл энэхүү томилгоонд хуульчид их шүүмжлэлтэй хандаад байгаа ажээ.
 
Ерөнхий сайд асан С.Баяр улсын эмнэлэгт хүргэгдлээ
 
Ерөнхий сайд асан С.Баяр хорих эмнэлгээс улсын эмнэлэгт хүргэгдсэн долоо хоног байлаа. Тэрбээр цагдан хорих ангийн дэргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд хууч өвчин нь сэдэрч явж чадахгүй болсон тул яаралтай арга хэмжээ авах ёстой гэсэн үүднээс улсын эмнэлэг рүү шилжүүлсэн юм. Түүний хувьд Улсын хоёрдугаар эмнэлгийн гурван давхарт өмнө нь Н.Энхбаярын хэвтэж байсан тасагт тусгай хамгаалалттай байгаа юм. Түүнд шаардлагатай гэсэн эмчилгээг цаг алдалгүй хийсэн болохоор биеийн байдал нь дээрдэж, хөл дээрээ  муухан явж байгаа талаар эх сурвалж хэлсэн юм.

Дашрамд дуулгахад, түүнийг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд удаж буй.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.