Жүдочид Хөх хотын гранпригээс дөрвөн медаль хүртээд байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны  Гран при тэмцээний өнгөрсөн баасан гарагт /2018.05.25/ эхэлсэн билээ. Хөх хотын Гран при тэмцээнд 49 орны 399 бөх оролцож байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 28 жүдоч зодоглож буй юм.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй -60, 66, эмэгтэй -48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, манай 10 бөх зодоглосноос хоёр нь медаль хүртсэн.



Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг БНАСАУ, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, ОХУ-ын жүдоч Г.Сабинад торгуулиар ялагдсан ч медалийн төлөө Бразилын бөх Ч.Габриалаг ялж хүрэл медаль хүртжээ.



Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, Нидерланд болон ОХУ-ын хоёр жүдочийг тус тус ялж, Казахстаны жүдоч К.Гусманд ялагдаж хүрэл медалийн эзэн болсон байна.

Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаанууд болж, манай улсаас найман бөх барилдлаа. Тэднээс ОУХМ Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар хүрэл медаль хүртжээ.


 

73 кг-д Ц.Цогтбаатар Бельгийн Дирк ван Тишельтийг, АНУ-ын Александр Турнерийг, Казахстаны Жансай Смагуловыг тус, тус ялсан ч мөнгөн медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ан Чан Римд цэвэр ялагдсан байна. Ингээд хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөхтэй барилдаж, ялжээ.


 

63 кг-д ОУХМ Б.Ганхайч Франц, БНХАУ-ын бөхчүүдийг ялж хүрэл медаль хүртжээ.



Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хүнд жингийн барилдаанууд болж, гранпри тэмцээн өндөрлөнө.

Эрэгтэй
 

  • 90 кг Г.Алтанбагана, Б.Бандихүү
  • 100 кг-д Л.Отгонбаатар, О.Цэцэнцэнгэл
  • +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр
Эмэгтэй
 
  • +78 кг-д С.Сэржмядаг, Б.Мөнхтуяа
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.