“100 айл” дахь үйлдвэрүүдийг Налайх руу нүүлгэнэ гэв

Сүхбаатар дүүргийн 9,10,11 дүгээр хороо буюу 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг судлан хэрэгжүүлэх НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Засаг дарга болон орлогч дарга нар, Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анар нарын хүмүүс оролцлоо.
 

Ажлын хэсгийн хуралдаанаар хамгийн түрүүнд 100 айл орчмын нутаг дэвсгэрт худалдаа эрхэлж буй хашааны төмөр, чулуу, будаг, цонх, хаалганы үйлдвэрүүдийн газрыг шийдэх замаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дүүргүүдийн төлөөлөгчдөд үүрэг өгсөн.
 




Гэсэн ч дүүрэг тус бүрт үйлдвэрлэл явуулах газар байхгүй гэдгийг дүүргийн удирдлагууд хэлсэн юм. Тиймээс 100 айлын үйлдвэрүүдийг Налайх дүүрэгт нүүлгэн цогц үйлдвэр “IT PARK” нээх ажлыг эхлүүллээ. Налайхад баригдах цогц үйлдвэрийн зураг төслийг гаргахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анарт үүрэг болголоо.

Мөн 100 айл орчмын автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, дугуйн замтай олон улсын шаардлага хангасан замаар сольж тэр орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Тиймээс автозамын зураг төсөл гаргах үүргийг Нийслэлийн Автозамын газрын дарга Б.Индрад өгөв.

Ирэх есдүгээр сарын 01-нээс өмнө 100 айлд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг бүрэн нүүлгэж тэр орчмын газрыг чөлөөлөхийг МХЕГ-т үүрэгдлээ. 

НИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-05-28 14:27:20
    Chaddag ch yum shig...
    66.181.185.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-28 12:09:30
    Amarsaihan tuulin ereg deer barij baigaa baishingaa nuraaj uguuch goloo avaray
    122.201.22.197
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-28 08:23:05
    chadah yum uu
    202.179.25.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-28 08:06:33
    нүүлгэх н зөвөө.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-28 05:20:51
    Маш зөв шийдэл. Хотын тохижилтонд одоо анхаарах цаг нь болсоон. Төр хүчтэй байх естой.
    66.181.187.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-28 04:04:44
    За ёстой худлаа шаалаа даа. Автозахуудыг 22 дээр нүүлгэж чадахгүй хэвтэж байж үйлдвэрүүдийг налайхруу нүүлгэж амжих уу? Шаалтуур гэж нэр өгнө шүү мангартаад бвл...
    122.201.21.214
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-28 01:27:23
    тамын налайхын замаа засж янзал:
    66.181.176.144
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-27 11:23:34
    маш зев ажил одоо зураг тесел хийх уурэг егч байгаа нь арай л удаан бна даа энэ евел хавар ухсэнээ хийж байсан юм одоо зураг тесел ярьж байдаг цаг юм уу аан
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • фгыхы 2018-05-27 10:41:22
    амарсайханд баыр хургэ уурийн хурэнгтэй ийм сайхан залуус лхамсурэн гэсэн вант улс зуу айлийг эзэгнэж хахуул угч удий хурсэн .амарсайхан хахуул орлгуй дийлж чад...
    202.9.41.11
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2018-05-27 07:26:32
    Хүний амьдралд 10-20 жилд нэг удаа тохиолддог байраа засах, барилга барихаас бусад үед 100 айл орох шаардлагагүй шүү дээ. Тиймээс нүүлгэх нь зүйтэй
    122.201.21.218
    Мэдэгдсэн Хариулах