Сэтгүүлчийг загнасныхаа төлөө гурван сарын цалингийн 20 хувиар шийтгүүлжээ
Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяагийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Нэг л асуулт асуу л даа, чи. Юун олон юм асуудын” гэж хэлсэн үг нэг хэсэг шуугиан тарьсан билээ. Бүр сүүлдээ түүний хэлсэн үгээр доог тохуу хийж, элдэв эвлүүлэг хийсэн нь тренд болсон байв.
 
Тухайн үед прокурорын хэлсэн үгийг олон нийт янз бүрээр л тайлбарлаж байсан. Хамгийн үнэнд ойртсон дүгнэлт бол сэтгүүлч оновчтой, тодорхой асуулт асуух ёстой гэсэн зарчмаа барилгүй мэргэжлийн алдаа гаргаж, прокурор төрийн албан хаагчид байх ёсгүй авир гаргаж ёс зүйн алдаа гаргасан гэдэг дүгнэлт.

Гэхдээ сэтгүүлчид олны өмнө ил гараад байдаггүй прокурорын эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг ашиглан олон асуулт асууж, хариулт авах гэж оролдсон нь үнэн.  

Харин прокурор эмэгтэй хувьд хаана байгаагаа мэдэрч ямар нэгэн баг зүүхгүйгээр ёстой жинхэнэ өөрийнхөө ааш авирыг шууд харууллаа гэж шүүмжлүүлсэн. Албан тушаал бусадтай харилцах харилцаа нь түүнийг буруутгах шалтгаан болсон.

Прокурор гэдэг албан тушаалтан, ялангуяа хяналтын прокурор хүний хувь тавиланг шийддэг өндөр хариуцлагатай алба гэдэг. Асуудлыг олон талаас нь харж, судалж дүгнэлт гаргах чадвартай байх ёстой. Бүх ажлаа хуулийн дагуу хийх үүрэгтэй ч хүнлэг байх нь түүний дараа орох шалгуур. Ийм хүн телевизийн камеруудын өмнө олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй сэтгүүлчийг “Нэг л асуулт асуу л даа, чи. Юун олон юм асуудаг юм” хэмээн загнасан нь бусдын дургүйг хүргэсэн үйлдэл болсон. Ингэхээс ч аргагүй юм.
 
Олон нийтийн өмнө бүдүүлэг авирлаж байгаа хүн ажлаа хийхдээ эгэл жирийн иргэдтэй яаж харьцдаг бол, үнэхээр ийм авир гаргадаг болов уу. Эсвэл камерийн өмнө сандарсан хүн өөрийгөө хянаж цэгнээгүй юм болов уу гэсэн бодол байсан.

Хамт ажилладаг хүмүүс болон хуулийн салбарынхан У.Эрдэнэтуяа прокурорыг “Тийм авир гаргах хүн бишээ, хүнийхээ хувьд харилцаа болон ажилдаа ч cайн хүн. Тухайн үед хэвлэлд мэдээлэл өгнө гэж бодоогүй юм билээ. Олон камерийн өмнө сандарсан хүний хэлсэн үгийг хэвлэл мэдээллийнхэн хүндээр тусгаж авсан байна билээ” гэж ярьцгааж байна.  

Тэгвэл сэтгүүлчдэд зандрангуй харьцаж, ажлын алдаа гаргасан хэмээн У.Эрдэнэтуяа прокурорыг гурван сарын цалингийн 20 хувиар торгож шийтгэсэн гэдгийг эх сурвалж хэлэв.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-05-28 13:03:13
    Тэнэг асуултанд нь зөв хариу өгсөн байсан ш дээ. Сэтгүүлчид гээд нэг их эрдчихсэн дипломны голууд л байдаг юм байналээ.
  • д 2018-05-28 12:44:59
    шүүх цагдаа прокуроороо шинэчлэхгүй бол хэзээч өөдтэй байхгүй юм бна
  • Иргэн  2018-05-28 12:10:55
    Энэ хуулийнхан эх захаа алдаж гүйцлээ. Ийм хуульчид хүний хувь заяаг зөв шийднэ гэдэгт.бид итгэх үү. Хээл хахууль авилга хөрөнгө мөнгөөнд холбогдоод л. Нэг л
  • юу болов. 2018-05-28 10:06:06
    Юун олон сараар хасдаг юм. Нэг сараар хасал даа. Шийтгэлийг зөвхөн дарга удирдлагын хурууны үзүүрээр буруу шийджээ. Сануулах шийтгэл оногдуулах нь зөв болов уу...
  • Бат  2018-05-28 09:39:45
    Өчиггүй хусаач Йим хогийн амьтад тэр чигтээ хуулийнхан
  • ulaanbaatariin emegtei 2018-05-28 08:50:04
    Setguulchid busdiig ungah ug haigaad ulairaa biz. Bugd huneei baisan amitad boljee. Mongolooroo l bail daa busdiig uuchildag enerdeg holch uhaantai bai l daa.
  • Зочин 2018-05-28 08:29:08
    Ард иргэдийн татварын мөнгөөр цалинждаг төрийн албан хаагч хүн ард иргэд ээ хүндгэлтэй хандах ёстой... Олон нийтэт ил дээрэнгүй байгаа хүн далд бол мангас шиг б...
  • zochin 2018-05-28 08:22:09
    sagsuu huuhen, ooriigoo hatan haani daitai yum bodoj l dee
  • Ард 2018-05-28 06:41:40
    Эрүүл хандлага, шинжих баярлав, ингэх саруул хандлагагүй нь олон болоо юу
  • dsn 2018-05-28 06:22:59
    50.100 sayaar hahuuli avsan n 10 hurehgui sayaar torguuli uguud ineej yvhad, 1 ug shiruun hellee gej 6 sar tsalin hasuuldag n shudraga huuli,yos mun uu?
  • zochin 2018-05-28 06:11:56
    ajlaas ni xalaach busdad ni surgamj bolog
  • Зочин 2018-05-28 05:50:34
    Ёс зүйгүй хүнийг цалин хасах юү ч биш албан тушаал бууруулах хэрэгтэй тэхгүй бол улам даварна шүү дээ
  • Нацаг  2018-05-28 05:03:58
    Харин тийм нэг л сараар 20 хувь хасал даа юун олон сар хасдаг юм бээ...
  • зочин 2018-05-28 03:29:32
    Прокурорт ямар буруу байгаа юм. Зарим нэг мэдлэг боловсрол муутай сэтгүүлчид нийгмийг бузарлаж байна шүү. Энэ эмэгтэй харин ч зөв үнэн үг хэлсэн шүү дээ. яаса ...
  • lks;djflksjdl 2018-05-28 03:26:32
    Нэг л сараар хас л даа чи. Юун олон сараар хасдын. ха ха ха
  • иргэн 2018-05-28 03:13:23
    юун олон сараар хасдын нэг л сар хасаа ч
  • ... 2018-05-28 03:00:45
    kameriin umnu ingej bgaa gedeg ni hor ni garaagui bna gesen ug
  • Лхагваа  2018-05-28 02:49:12
    Уг нь гаагүй хүн гэсэн ш дээ...
  • Анхаа  2018-05-28 02:15:46
    Цалингийн 20 хувь юу ч биш ш дээ энэ хүнд...
  • Зочин 2018-05-28 02:00:56
    Цалингаараа амьдардаг гэж үлгэр нөхдөө.
  • Зочин 2018-05-28 01:59:23
    Сэтгүүлч хүн гүтгээд загнавал торгож чадах уу аан
  • Soliorood bai 2018-05-28 01:56:59
    Yun torgoh be soliotoi um
  • Tatvar tologch 2018-05-28 01:51:29
    Ene prokuror henii mongoor tsalin avch ajil amidarlaa zalguulj bga ve gedgee uhamsarlaagui tohioldold yamar ch arga hemjee avaad nemergui. Tatvar tologch narin ...
  • офицер 2018-05-28 01:49:15
    цалингаа хасуулаад ч цаанаа зөндөө зоостой аниа байхоо
  • зочин 2018-05-28 01:39:34
    яадаг юм сэтгуулч нэртэй хуний ул шагайсан мэдлэг боловсролгуй амьтад захаас аван бна шуудээ тэр хялар нудтэй менхбаясгалангаас эхлээд та нар эхлээд хунлэг бай
    • t1 2018-05-28 02:28:22
      Chi zailaach udam sudraara zailaach tehu
      92.90.21.126
      Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-28 01:26:03
    битгий ингэ дээ. бусад хүмүүстэй бүүр дор харьцаж байгаа шүү дээ. харин хөөх ёстой байсан юм. ийм юманд бүдэрч байгаа бол хүн болоогүй л байна даа.