ВИДЕО: Н.Түвшинбаяр Хөх хотод аваргаллаа

"Хөх хот-2018" олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээн өчигдөр/05.27/ өндөрлөлөө.

Тэмцээний сүүлийн өдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаанууд болсон бөгөөд манай жүдочдоос +100 кг-ийн жинд хүч үзсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаях бүх өрсөлдөгчөө ялж, жиндээ аваргалав. Ингэснээр тэрбээр хүн төрөлхтний их наадам болох олимпоос алтан медаль хүртсэн түүхт 10 жилийн ой дээрээ Монголын ард түмэндээ дахин бэлэг барилаа.



Н.Түвшинбаяр аварга "Хөх хот-2018" гран при тэмцээний аваргын төлөөх барилдаанд ОУХМ Ө.Дүүрэнбаярыг цэвэр ялсан бөгөөд бусад бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулгаж авсан байна.



Мөн өдөр барилдсан манай жүдочдоос 90 кг-ын жинд ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль хүртжээ.



Ийнхүү манай жүдочид Хөх хотод нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 46 улсаас гуравдугаарт бичигдлээ.





Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнхжаргал 2018-05-28 15:34:06
    ДАШТ - ээр ялагдсан Бразилаа ялжээ
  • иргэн 2018-05-28 15:20:58
    Юун залуучуудад зайгаа тавих , залуучууд харин Түвшинбаяр аваргаас суралцаж, дийлж чадах бол тэр бөх чаашаа түүн шиг аварга болно, Аварга хүн ийм байдаг юм шүү...
  • Бат 2018-05-28 05:00:30
    Одоо залуучуудад зайгаа өгвөл дээр дээ.
  • зочин 2018-05-28 03:36:56
    нэг орны бехчууд медальд улдээд яс барилдаж харагддаг дуурэнбаяр тэмцэлгуй барилдсан шуу хойшид анхаар тувшинбаяр аварга бол жинхэнэ аварга хун