Б.Жаргалсайхан: Усан шоунууд залуусын замыг алдуулж байна
Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. 

Шоуны анхны дугаар 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр эфирт цацагдаж байсан юм. Тэгвэл өчигдөр шилдгийн шилдэг оролцогчоо тодрууллаа. Тухайлбал, Ц.Энгүүр түрүүлж, Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Д.Болормаа санал асуулгаар удаалав.

Тэгвэл энэ хоёр дуучны үзүүлбэр олон нийтийг хоёр тал болгож талцуулаад эхэлжээ.  

Харин “Буян”-гийн Б.Жаргалсайхан шоуны талаар бичсэн пост нь нэлээд хүчээ авч байна. Тэрбээр “Усан шоунууд залуусын замыг алдуулж байна. “Авьяаслаг Монголчууд”, “ХХ зууны дуунууд”, “My voice”, "Яг түүн шиг", “Оддын академи”, “ТВ караоке” гэх мэт нэвтрүүлгүүд “одыг” үйлдвэрлэж байна. ТВ-5-ын “Алтан шар зам” ТВ-9 телевизийн шоунаас одод төрсөн гэх болов. Бүр сүүлдээ “Малчин” телевизийн “Уяачид дуулж байна” нэвтрүүлгийн од гарч ирэх болов. Малчин залуус адуугаа эдлэж явахын оронд дуучин болохоор гүйлдэж явна.

Хүүхдийн нэвтрүүлгээс эхэлсэн нөхөр Балхжавын дуугаар дамжаад Авьяаслаг монголчууд ороод Ахмадууд “Дуулах өдөр”-өөр дуусах  болов уу. Дууны тэмцээнд 10-20 мянган залуус бүртгүүлж Лхагвасүрэн, Цогоо, Ариунаа цаашлаад Женипир Лопес, Майкл Жаксон болохыг хүсдэг. Ийм мөрөөдлөөр баруун руу Батчулуун, эмошины охид яваад ирсэн. Яг үнэндээ Ариунаа шиг дуулдаг дуучид дэлхийд хэдэн арван саяараа бий. Энэ олон шоуг харахад ихэнх залуус нь англи хэлний тааруухан мэдлэгтэй, солгой хоолойтой, сонсголгүй нөхдүүд оролцоно. Цагаан сарын хэсээчин шиг шоу хэсээд давхих юм. Шулуухан хэлэхэд энэ олон хүүхдээс 2-3 хүүхэд од болвол их юм. Манайх зах зээл тийм олон од багтаах багтаамжгүй” гэж бичжээ.


О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • од гэдэг аюултай хөөсрүүлнэ шүү 2018-05-28 10:50:42
    Ж үнээ хэлжээ од гэхээс илүү найрын сайхан дуучид шүү гэж тодруулбал хүмүүс баяр ёслол дээр боломжийн үнэ тохирч дуулуулж тэр нөхөр ч хэдэн төгрөг олно.
  • Zochin 2018-05-28 09:51:30
    Unen unen. Uneheer delhiid gargaad irvel oor hereg. Yamar ch ur dungui esregeeree olon hunii amidral ballaj bn.
  • зо 2018-05-28 08:03:49
    яг үнэн,
  • век 2018-05-28 04:30:27
    Уяачид,малчид,жолооч нар,тариаланч нараас яагаад од төрж болохгүй гэж.Буянгиййн жагаа юм болгоныг мэддэг болох гэж алиа алдах юм.Ямарч бодовсролгүй нөхөр дөө.
  • жин жин 2018-05-28 03:22:43
    нээрээ л үнэн дээ. танин мэдэхүйн нэг ч нэвтрүүлэг байхгүй, дандаа нэг хачин хэл ам, улс төр, орилж бахирсан юмнууд. Бид АНУ, Хятад биш шүү дээ.
  • Д.Жагаа 2018-05-28 02:54:48
    Үнэний ортой л үг шүү. Дэлхийн хэмжээнд зохиогдож байгаа нэвтрүүлэг байж бололгүй яахав. Бусад хавтгайрсан хэрэггүй олон нэвтрүүлгүүдийг болих нь зөвөө.