Тээврийн хэрэгслийн татвараа амжиж төлөөрэй

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа дуусахад дөрвөн хоног үлджээ. Тиймээс албан татвараа амжиж төлөхийг Нийслэлийн татварын газраас сануулж байна.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө гурван минут л хангалттай. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсаар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой юм.

Харин албан татвар, төлбөр төлсөн баримт иргэдийн и-мэйл хаягруу автоматаар илгээгдэнэ. Татвар төлөгч нь тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргаснаар банкинд дугаарлаж, татвар хураах цэгт очин тамга даруулах зэрэг цаг заваа хэмнэх боломжтой аж. Хэрэв онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон банкинд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөрт ойрхон татвар хураах дурын цэгт очин тамга даруулан баталгаажуулахыг анхааруулжээ.

Татвар хураах цэгүүд:

1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/     

2.АТҮТ /цирк салбар, таван ган салбар/      

3.НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/      

4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/  

5.Нисдэг машин худалдааны төв       

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.