АТГ: Д.Сугарыг баривчлаагүй
Үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан Д.Сугарыг АТГ-аас баривчлалаа гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхлэв.

Тэгвэл тус газраас энэ мэдээллийг үгүйсгэж “Д.Сугарыг баривчилсан гэх мэдээлэл худлаа шүү” гэлээ.

АТГ-аас Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусангуут “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан гадны банкнаас зээл авсан асуудлаар дуудаж, мэдүүлэг авна гэдгээ өнгөрсөн долоо хоногт хэлсэн. Өмнө нь Прокурорын байгууллагаас Д.Сугарт МИАТ-ийн Эрсдэлийн сангаас алга болсон 700 сая ам.долларын асуудлаар хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргаж байсан ч Үндсэн хуулийн цэцээс хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Харин энэ асуудалд Д.Сугар ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд АТГ-аас дуудаж ганц удаа ч мэдүүлэг аваагүй гэдэг юм билээ. 

Тэгвэл түүнийг өнгөрсөн баасан гарагт цагдан хорьсон гэх асуудлыг холбогдох байгууллагаас үгүйсгэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bi 2018-05-30 06:19:16
    avsan bol barih baihaa
  • !!!! 2018-05-28 14:09:25
    Барих тавих нь яах вэ, бушуухан шалгаад үнэн худлыг нь тогтоогоод өгчих л дөө! Энэ хүнд чинь ар гэр, үр хүүхэд гэж байгаа, тэдэнд нь ч хэцүү байгаа биз!!!
  • Зочин 2018-05-28 13:32:56
    700 сая доллар аймаар юм