Дарханд гарсан төмөр замын осолтой холбогдуулан зургаан хүнийг ажлаас нь халжээ
Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар төмөр замын харьяа Дархан-1 төмөр замын өртөөнд ОХУ-аас экспортын бараа тээвэрлэж явсан ачааны галт тэрэг саатаж найман вагон замаас гарч, хоёр нь хажуугаараа унасан ноцтой осол гарсан.

Тэгвэл уг ослыг мэргэжлийн байгууллагуудын зүгээс дэр мод хуучирч, ялзарсан учраас осолдсон хэмээн дүгнэлт гаргасан байдаг. Энэ осолтой холбоотойгоор хариуцлага хүлээх эрх бүхий албан тушаалтан нь хариуцлагаас зугтаж, Байгаль орчин, аялал жуулчлалын өмнөх сайдын тушаалаас энэ осол гарсан хэмээн Засгийн газар руу буруугаа чихэж,  тухайн өртөөнд ажиллаж байсан энгийн төмөр замчдад хариуцлага тооцжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар дарга Д.Жигжиднямаа Дархан нэг өртөөнд гарсан ослын дүгнэлтийг танилцуулж, холбогдох алба хаагчдад хариуцлагын тооцох зарлиг буулгасан гэнэ. Ингэхдээ тус өртөөний төмөр замын зургаан ажилтан буюу Замын 1-р анги дарга, орлогч, хариуцсан 2 мастер, өртөөн дарга гээд нийт 6 хүнийг ажлаас нь халж, 20 гаруй төмөр замчин 1-3 сар цалингийн 20 хувиар шийтгүүлжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ааа 2018-05-30 12:01:19
    Замчид ямар буруутай юм бэ.
  • НЭРГҮЙ 2018-05-29 03:03:08
    Хариуцлага тооцож болно гэхдээ энэ тохиолдолд л лав биш.Учир нь дэр мод, бетон дэрний хангалт хэр байсан бэ байхгүй байсан.Харин ч бүх вагоныг унаагаагүй.
  •  2018-05-28 15:27:55
    МУЛГУУ ноёд ЗАЛЬТ түшмэд. гэж эртний сударт биччихсэн байгаа.
  • Зочин 2018-05-28 11:48:00
    Дарваан хар,жигжиднямаа нарыг огцруулаач ээ
  • zochin 2018-05-28 10:19:28
    UURSDUU OGTSROOCH MALNUUDAA
  • иргэн 2018-05-28 09:29:29
    юун боажс тэгээд темер амчад хариуцлага тооцсон гэх шиг наад мэдээ шиг юмнаас чинь юу ч ойлгосонгуй сайхан мал минь
  • Mongol er 2018-05-28 09:00:17
    Hudlaa dood humuusee l changalah yum. Chaddag yum bol tomchuudiig ni halaach.