Гар дээрээс хятад архи зарж байсныг хураан авчээ
Дорнод аймгийн цагдаагийн алба хаагчид Хятад архи гар дээрээс зарж байсан дөрвөн иргэнээс 81 ширхэг архи хураан авчээ. Аймгийн цагдаагийн газраас “Архи- Хяналт шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид аймгийн “Шүр” худалдааны төвд хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл зарж борлуулж байсан 4 иргэнийг илрүүлж, тус иргэдээс БНХАУ-д үйлдвэрлэсэн чанарын баталгаагүй 450 граммын савлагаатай 81 ширхэг “Бажу” нэртэй архийг хураан авч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.5-р зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцов.

Дээрх арга хэмжээний хүрээнд хилээр чанарын баталгаагүй архийг хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шалгаж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • arhi zardag >Mongolchyydiig alah gej bai 2018-05-29 08:58:23
    iim yum yariad baigaa Mongolchyyd hezee gazart orohoon bodoj bna uu?....yag l sogtyy hyn sig ta nar yasan ikhe eerchilegdee be?Yhaan sanaa chini haichsan be?yla...
  • Энхбат 2018-05-29 07:47:27
    Наадуул чинь манайхны түүхий усаар найруулсан хулхи спиртний хажууд жинхэнэ архи байна.
  • зочин 2018-05-29 01:29:57
    худлаа байлгуй дорнод чинь шилдэг аймаг биздээ малчид нь хуртэл хятад халх голоо зарчихсан тамсагийн талаа там болгосон иргэд нь архи их уудаг зэргээр