Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ханс Майкл Вайссын гэрээг сунгажээ

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар өнгөрсөн оны гуравдугаар сард томилогдсон Ханс Майкл Вайссын гэрээг 14 сарын хугацаагаар сунгажээ.

МХБХ-ны Зөвлөл өнгөрсөн сард хуралдаж, Ханс Майкл Вайссын гэрээг сунгах талаар хэлэлцэж баталсан бөгөөд өчигдөр гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан байна. Ингэхдээ багаа есдүгээр сард Монголд зохион байгуулагдах зүүн Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатнаас шалгарах, ОУХБХ-ны урьдчилсан шатны болон бусад олон улсын тоглолтуудад амжилттай оролцох, Азийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь шатанд шалгарвал үргэлжлүүлэх ажиллах нөхцөлтэйгөөр гэрээг сунгажээ.

Үндэсний шигшээ баг 2019 оны зургадугаар сараас эхлэх 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх тэмцээнд амжилт гаргах зорилготой байгаа учраас шигшээгийн дасгалжуулагчаас их зүйл шалтгаалах нь дамжиггүй.

UEFA Pro ангилалтай Герман дасгалжуулагч Майкл Вайсс жилийн хугацаанд үндэсний шигшээ багийг удирдан ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр Тайвань /4:2/ Малайз /2:2/ Маврики /0:2/ улсуудтай тоглосон юм. Мөн 23, 19, 16 хүртэлх насны шигшээ багуудад анхааран ажиллаж, ирээдүйн үндэсний шигшээ багийн суурийг бэхжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн хугацаанд амжилттай хийсэн гэж үзсэн тул МХБХ-ноос түүний гэрээг ийнхүү нэг жилээр сунгажээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.