Д.Тэгшбаяр: “Моннис”-ийн менежер гэх эмэгтэй “Гэрээ аваад барихгүй юу” гэж доромжилдог болсон
Моннис” группээс болж 150 гаруй айл өрхийн иргэдийн эрх зөрчигдсөөр олон жил болсон талаарх мэдээлэл гарсан.
Газраа чөлөөлж өгснөөс болж орон гэргүй хэцүүдэж яваа иргэд байртай болчих болов уу гэсэн итгэл найдвараа гээлгүй олон жил хүлээсэн ч одоо аргаа барж, цөхөрч явна. Энэ оны зургадугаар сард байраа бүрэн ашиглалтад оруулж айлуудыг нүүлгэж оруулна гэж худлаа хэлж байгаад бухимдсан иргэд дээрх группийн том ерөнхийлөгчтэй уулзах гэж удаа дараа явсан ч уулзаж чадахгүй байгаа талаараа учирласан юм.

Тиймээс тэвчээр нь барагдсан иргэд тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ хэлээд байгаа юм. Одоо нэг блокон байрных нь засал чимэглэлийг дөнгөж эхэлж байгаа компанийн ажилчид “Энэ зургадугаар сард яагаад ч ашиглалтад орж амжихгүй. Ирэх жилийн зургадугаар сар гэж хэлсэн байлгүй дээ” гэсэн юм.


Ингээд газраа чөлөөлж өгснөөс болж орох оронгүй, түрээсийн байраар амьдарч яваа иргэн Д.Тэгшбаяртай ярилцлаа.
 
-Хоёр блокон байрны нэг нь гэхэд энэ зургадугаар сард ашиглалтад орно гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Худлаа байхаа. Одоо бүр итгэхээ байсан. Дотоод засал чимэглэлийн компани нь ороод хэдхэн хонож байгаа бол яагаад ч ирэх сард ашиглалтад орж амжихгүй байх. Энэ мэтчилэн худлаа хэлж явсаар олон жил, сар боллоо.
 
-Анх хэдэн байр барина гэж айлуудын газрыг чөлөөлүүлсэн юм бэ?
 
-Анх гурван блокон байр барина гэж гурвалсан гэрээ хийсэн. Гэрээгээр бол 2015 оны долдугаар сард ашиглалтад орчихно гэсэн. Гэтэл хоёр блокон байр дутуу хагас барьчихаад таван жил боллоо. Энэ хугацаанд баруун талын байрыг нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Гэхдээ манайд эндээс нэг л байр өгнө гэдэг. Дараагийн баригдах байрнаас нэгийг нь өгнө гээд байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ. Нэг айл хоёр тусдаа нэг нэг байртай болох юмуу. Уг нь манайх хоёр өрөө байраар газраа чөлөөлсөн. Гэтэл нэг, нэгээр нь тусад байр өгнө гэдэг. Гэхдээ бүр болоогүй суурийг нь ч тавиагүй байрнаас нэг өрөө байр өгнө гээд байгааг нь би ерөөсөө ойлгохгүй байгаа.  2016 он хүртэл чимээгүй яваад өнгөрсөн оноос эхэлж эрчимтэй хэл ам хийсэн дээ. Тэр Ариунбилэг менежир нь их хэл амтай хүүхэн. Манайхыг “Гэрийг чинь өгье хоёр гэрээ байсан газраа барихгүй юу” гэж доромжилсон. Хуулийн зөвлөх гэсэн нэг ахыг ажлаасаа мөнгө идээд гарсан ухааны юм ярьсан шүү дээ. Одоо эд нарын ярьж буйгаар тухайн үед гэрээ хийсэн хүн байхгүй. Тэр гэрээ чинь бараг хүчингүй шүү гэсэн юм яриад байгаа.
 
 -Та “Моннис”-ийн ерөнхий захирал Чулуунбаатар болон Урантулга гэж хүмүүстэй биечлэн уулзаж байсан уу. Тэд юу гэх юм?

-Чулуунбаатартай уулзаж үзээгүй. Ариунбилэг гэж нэг хүүхэн байдаг юм. Мөн хуулийн зөвлөх гэж нэг ах бий. Тэд болохоор “байр баригдана, хөрөнгө мөнгө тиймхэн байна” гэж тайлбарладаг. Жилийн жилд өөр өөр юм ярьсаар өнөөдрийг хүрлээ. Иймэрхүү байдлаар өдөр хоногийг өнгөөрч биднийг хуурсаар байна. Үнэхээр тэвчээр барагддаг юм байна. Биднийг хэл ам хийхээр “Байр баригдсан байгаа биз дээ, удахгүй ашиглалтад оруулна, та нар жаахан хүлээж бай” гэж хөгшүүлийн тархийг угааж амыг тагладаг. Газраа чөлөөлсөн иргэдийн ихэнх нь настай хүмүүс байгаа юм.

-Энэ хоёр байрыг барихын тулд олон компани оролцсон юм байна. Яагаад ингээд компаниудыг солиод байдаг юм бол?

-Тэрийг ёстой хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан олон компани орж гарсан гэдэг. “Моннис” анх энэ байрыг барихдаа энэ байтугай зүйлийг босгож бүтээж чадах чадалтай том групп гэж хэлж байсан. Гэвч өнөөдөр барилгын ажлаа нам засагтай, эдийн засагтай холбож байна. Эдийн засгаар зогсоно гэж байхгүй дээ.  Уг нь зургадугаар сард ашиглалтад оруулна гэсэн үгэнд нь  итгэл найдвар тээж хүлээсээр байна. Гэхдээ дулаан цахилгаан нь шийдэгдээгүй гэсэн. Дэд бүтэц нь шийдэгдээгүй болохоор мэдээж цаг хугацаа орно. Хэрвээ энэ ирэх сард оруулахгүй бол бид өөр арга хэмжээ авна. Гүйцэтгэл байхгүй байрыг хэдэн жил иймэрхүү байдалтайгаар царцаах юм байгаа ёстой бүү мэд.

-Та нар хаана, хаана хандаж байсан бэ?

-УИХ-ын гишүүдээс эхлээд хандаагүй газар гэж байхгүй дээ. Тэд ч гэсэн сайхан юм ярина. Нөгөө хэдэн хөгшүүл нь хууртагдана. Э.Бат-Үүлийг хотын захирагч байх үед нь уулзах гээд уулзаж чадаагүй. Энэ дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Батзандтай уулзаж үзсэн тэрбээр “Амьдрал баялаг, болно доо” гэж ярьсан ч ямар ч үр дүнд хүрээгүй шүү дээ. Гэр хороолол дахин төлөвлөлтийн газрынхантай хоёр тал очиж уулзсан. Бидний нүдэн дээр нээх сүрхий “Моннис”-ийнхныг загнадаг хэрнээ цаагуураа холбоотой хүмүүс инээлдээд явж байдаг юм билээ. Хорооны Засаг дарга байсан Гэрэлт-Од залуу хорооныхоо иргэдийн төлөө яваагүй. Бас л худлаа хэлсээр байгаад Засаг даргын албанаасаа буусан даа. Одоо ямар хүн болсон юм билээ бүү мэд. Бид чинь үндсэндээ энэ хорооноос өөр газруудаар “тэнүүчилж” амьдарч байгаа болохоор сайн мэдэхгүй юмаа.

-Хэрвээ эхний нэг байр ашиглалтад орлоо гэхэд, газраа чөлөөлсөн иргэд бүгд орох боломжтой юу, эсвэл “Моннис”-ийнхон өөрсдийн ажилчдадаа түрүүнд нь оруулах гээд байна уу?

-Энэ хоёр байр нийлээд 300 гаруй айлын орон сууц болно.  Энэ баригдаж байгаа баруун талын байрандаа эхлээд бид нарыг оруулна гэсэн. Гэхдээ цагаа тулахаар ажилчдадаа оруулахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл ажилчдаасаа урьдчилгаа гэж их мөнгө авчихсан юм билээ. Уг нь150 гаруй нь иргэн газраа чөлөөлсөн байгаа. Манайх гэхэд хоёр өрөө байр болохоор яаж багтааж зохицуулахыг ёстой мэдэхгүй нь. Нэг блок байр хаанаа ч хүрэлцэхгүй байх. Хэрвээ ашиглалтад ордог юм бол хүч хэрэглээд ч хамаагүй дайрч орно. Тэгэхгүй бол ядарсан биднийг элэг бариад байр өгөхгүй, оруулахгүй шинжтэй шүү. Олон жил иймэрхүү байдлаар хохироогоод явуулж байж магадгүй л хүмүүс. Зарим хөгшүүл байранд орно гэж хүлээсээр байгаад нас эцэслэсэн тохиолдол бий. Ядарсан ард иргэдээ дээрэлхдэг муухай хүмүүс юм даа.

-Одоо байрны түрээс хэдэн төгрөг авч байна.  Зарим иргэд бүр авч чадахаа больсон гэх мэдээлэл байгаа юм. Энэ үнэн үү?

-Үнэн байлгүй яах вэ. Байрны түрээсээ төлж чадахгүй хөөгдөж туугдсан өчнөөн хүн бий. Манайх гэсэн хөөгдөж явсан. Хэцүү шүү дээ. Бид эхэндээ гурвалсан гэрээ байгуулахдаа байрны түрээс 700 мянга байна гэж гэрээ хийсэн. Сүүлдээ бүр байрны түрээсээ 50 хувь болгож 350 мянга болгосон. Одоо бүр сард 100 мянган төгрөг ч авч чадахгүй айлууд байгаа юм билээ. Ядарсан зүдэрсэн хөгшүүлд мөнгө өгөхгүй элэг барьж байгаа муухай хүмүүс. Цэдэндамбаа гэж хөгшин түрээсийн мөнгөө бүр авч чадахаа байсан гэсэн. Үнэндээ хэл ам хийж байгаа нь хэдэн төгрөг олж аваад байх шиг санагдаад байгаа юм даа. Зарим нэг хэл ам хийсэн нөхдүүд байр авчихсан сурагтай. Би хэл ам хийгээд явъя гэхээр ажлын зав чөлөө болдоггүй байсан юм. Харин одоо завтай байгаа дээрээ явж байна.

-Танайх одоо хаана амьдардаг бэ, түрээсийн байранд уу, айлын хашаанд гэрээ барьсан байгаа юу?

-Түрээсийн байранд таван жил амьдарч байна. Байрны түрээс нь хүрэхгүй цалингаасаа нэмэрлэнэ, заримдаа дутна гээд асуудал бий. Ам бүл олуулаа болохоор нэг өрөө байранд багтахгүй хоёр өрөө байр 650 мянгаар түрээслэж байгаа. Гэхдээ танидаг хүнийхээ байрыг шүү, түүнээс хоёр өрөө байр сарын 650 мянга яагаад ч байхгүй. “Моннис”-ийнхон хэл ам хийгээд байхаар түрээсийн мөнгө өгөхгүй бас луу унжина аа. Зарим иргэд Баянзүрх дүүргийн товчооноос цааш гэрээ бариад гарсан болохоор энүүгээр эргэлдэж хэл ам хийж чадахгүй байгаа юм.


 
О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erka 2018-06-08 09:50:45
    ene tor zasgt chni ard iregdiinhee toloo ybdag negch hun baidgui shuu bi ene monnisiin hohirogch uulzaagui darga ih huraliin gishuun bgui saihan yriad ahiad uul...
  • Zochin  2018-06-01 13:53:25
    Ha ha batzandan er ni gaigui uls turch bolnoo : amidral bayan bolno doo gej goe ug helj dee. Hohi nee uher mongolchuudaa iim uls turch songodog,
  • Ээ 2018-05-30 08:25:51
    Энэ байр нээрээ удаж байгаа шvv.манайх ойрхон байр захиалхад зэрэг эхэлсэн байр лав 5 жил болж бга.бид байранд ороод 4 жил болж бна.зун 2-3 давхар нэмдэг юм доо...
    • Ээ 2018-05-30 08:28:37
      Том компани ч бас найдваргvй л юм байна...ядяж байхад манайхан шуналтай...жуков энэ хавиар 2 ороо vсрээдл 500 тvрээсэлж бга.750 бол зайсан шаасиймуу
  • Оюутолгойн бас нэг гай 2018-05-30 03:45:54
    Оюутолгойн бас нэг гай
  • irgen 2018-05-29 16:59:18
    Vvliin hiisen laig ard olon edelj ардчлагчдын баасыг ...
  • зочин 2018-05-29 05:09:36
    Батүүл гэдэг хүүтэйгээ нийлж луйвар хийдэг нөхөрөөс салж хот нэг амарсан даа
  • Зочин 2018-05-29 03:27:18
    Тэр Су.Батболдын гадаа жагсаач дээ. Бат-Үүлийн төсөл та нарт таалагдаагүй биз дээ. Та нар үхэрнүүдээ МАН-г багаар нь сонгоо биз дээ
  • зОЧИН 2018-05-29 03:16:31
    Ийм хүн хогнуудыг тэр барьж байгаа барилга дээр нь аваачиж буудаж алах хэрэгтэй. Олон хүний амьдрал ахуйгаар тоглож ханадаггүй новшнууд уу?