Л.Жамбалжав: Эмч нарын буруугаас болж хоёр хүний амь нас хохирлоо
Улсын нэгдсэн төв эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх гэсэн нэрийн дор зүрхний хагалгаа хийж хүний амь нас хохироосон асуудлаар өнөөдөр Гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Л.Жамбалжав мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Мэргэжлийн эмч нар алдаа гаргаж, залуу эмчээр хагалгааг удирдуулан,  явуулын гадны эмч нарыг байлгаж яаруу сандруу хагалгаа хийснээс болж хоёр хүний амь нас хохирсон харамсалтай зүйл боллоо.

Энэ харамсалтай зүйлийг би улстөржүүлэх зорилго алга. Гэхдээ эрүүл мэндийн салбар болоод улсын эмнэлгүүдийн шоудалт хэрээс хэтэрлээ. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар доголдож зохион байгуулалт алдагдаж, эмч, ажилтнуудын хариуцлага яригдах болсон. Салбарыг улстөржүүлсэн эцэст зарим нэгэн хүмүүс албан тушаал эрх мэдэл, нэр алдрын төлөө улайран зүтгэж хууль зөрчиж хүмүүсийн амь насыг хохироож байна. Тиймээс би мэдэгдэл гаргаж байна”
гэдгийг хэлсэн юм.

Ингээд түүнээс зарим асуултад хариулт авлаа.
 
-Өнгөрсөн долоо хоногт УНТЭ зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн ч амжилтгүй болсон гэдгээ мэдэгдсэн. Юунаас болж алдаа гарсан юм бол?
 
-Энэ сарын 21, 23-ны өдрүүдэд УНТЭ-т 64 настай өвчтөн Д гэдэг эмэгтэй гол судасны хавхлага суулгах мэс засал, 30 настай өвчтөн З гэдэг эмэгтэйд зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх мэс заслыг хиймэл цусны эргэлтийн аппарат ашиглан хуурай зүрхэн дээр хийсэн байгаа юм. 64 настай Д нь хагалгааны явцад зүрхний тэжээгч титэм судасны гэмтлийн улмаас венийн судсаар зүрхэнд нэмэлт судас залгах мэс заслыг хийсэн бололтой. Гэвч өвчтөний зүрх хиймэлээр зогссоны дараа сэргээгүй өвчтөн хагалгааны ширээн дээрээ нас барсан. Хоёрдахь хагалгаа өвчтөн З-гийн тосгуурын таславчийн цоорхойд нөхөөс хийх хагалгааны дараа өвчтөн хүндэрч зүрх зогссон байна. Энэ бол маш харамсалтай байна. Хэний алдаа байсан вэ гэдгийг холбогдох газруудаас нь шалгаж тогтоох байх.

-Эмч нарын зүгээс зүрх шилжүүлэн суулгах хагалгаа гэсэн мэдээлэл хийсэн. Гэвч яг зүрх шилжүүлэн суулгаагүй юм байна?

-Монголд анх удаа зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ гэж олон нийтэд буруу ойлголт өгсөн байгаа юм. Ингэж тайлбарласны учрыг бол мэдэхгүй. Уг нь дээрх мэс заслуудыг 3-р эмнэлгийн зүрхний мэс засалчид болох миний шавь нарын өдөр тутмын ердийн хийдэг хагалгаа юм. Хүнд өвчтэй хүн хагалгааны дараа, хагалгааны үед ч  нас барах тохиолдол байдаг. Гэхдээ дээрх хоёр тохиолдол бол цэвэр эмч, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж болохоор байгаа юм.
 
-Тэгээд яагаад 3 дугаар эмнэлэгт хийхгүй, нэгдсэн төв эмнэлэгт хийсэн юм бол?

-Тэрийг мэдэхгүй, хагалгаа хийсэн эмч нараас нь асуух зүйтэй байх. Хамгийн анхаарал татаж байгаа нь мэс засал хийхийн өмнө Улсын 3 дугаар эмнэлгийн болон 1 дүгээр эмнэлгийн удирдлагууд, зарим эмч нарын  хамт зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийнэ гэж хэвлэл мэдээллээр ярьж байсан нь энэ хагалгааг зүрх шилжүүлэн суулгах мэс засал юм байна гэсэн буруу ойлголтыг нийгэмд өгсөн.

-Хагалгаа хийх явцад хүний амь нас хохирсон болохоор хариуцлагын асуудал хэнд дээр яригдах ёстой вэ?

-Баг бүрдүүлж эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Бямбадоржийн тушаалаар унтуулгын эмч Л.Ганболдоор ахлуулсан ажлын үргэлжлэл хэрэгжүүлэлт гэж үзэх үндэстэй. Үүнийгээ ч Бямбадорж одоо ЭМС-ын бодлогын зөвлөхийн албан тушаалар эрүүл мэндийн сайд яамандаа нөлөөлж, хоёр эмнэлгийн удирдлагыг нийлүүлэн зүрхний мэс заслыг эхлүүлсэн хүн. Манайх зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлж болно. Нэвтрүүлэх ч болно. Харамсалтай нь ингэж хүний амь хохироож болохгүй юм.
 
-Нас барсан өвчтөнүүдийг задлан шинжилгээнд оруулсан юм болов уу?
 
-Нас барсны дараа үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр нотолдог. Харамсалтай нь ямар ч задлан шинжилгээ дүгнэлт хийлгүй, ар гэрийнхэн нь хүсээгүй гэдэг шалтгаанаар явуулсан нь хууль зөрчсөн, алдаа дутагдлаа гэмт хэргийн нотлох баримтыг санаатай нуун дарагдуулсан гэж үзэж байна.

-Хагалгааг залуу эмч гардаж хийсэн гээд байх юм. Залуу эмчид хэн үүрэг даалгавар өгсөн байх уу?

-Мэс заслын ажил бол хамт олны багийн хөдөлмөр байдаг. Зүрхний мэс заслын тасгуудад хэдэн сар дагалдсан ямар ч туршлагагүй бие дааж зүрхний хагалгаа хийгээгүй залуу эмчээр хагалгааг гардуулж байгаа нь ямар учиртай юм бэ. Зүрхний мэс засал хийдэг 50 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон байсаар байтал унтуулгын эмчээр ахлуулсан зүрх шилжүүлэн суулгах баг гэдэс дотрын хагалгаа хийдэг газар байсаар байтал, хагалгааг хийдэг мэргэшсэн эмчгүй байж хийсэн шалтгаан нь юу вэ. Зүрхний хагалгааг хийх орчин нөхцөл бүрдээгүй, дутуу багажтай өөр эмнэлгээс зарим багаж хэрэгсэл зөөж яаруу сандруу орчин бүрдүүлж хийсэн. Тусгай нарийн мэргэжлийн эмч нар яагаад хагалгааг гардаж хийгээгүй юм бэ. Өвчтөнүүдийн хувьд эмнэлгийн хаалгаар хоёр хөлөөрөө орж ирсэн. Яагаад заавал явуулын эмч нартай хамт нийлээд мэргэжлийн бус газар яаралтай мэс засал хийх үндэслэл юу байв. Залуу эмч нар ганцаараа дур мэдэж хагалгаа хийхгүй. Хэний зөвшөөрлөөр хэний томилгоогоор мэс заслын багийг удирдах болов, мэс засалд шаардлагатай эм хэрэгслийн мөнгийг ямар замаар бүрдүүлсэн бэ гээд маш олон асуудал гарч ирж байгаа юм.

-Мэргэжлийн алдаа гаргасан эмч нартай хариуцлага тооцох боломж бий юу. Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь холбогдсон уу?

-Ямар хүмүүс байгааг би мэдэхгүй. Би ямар хагалгаанд орсон биш. Хариуцлагын асуудал шат шатандаа яригдах байх. Хамгийн гол нь миний хувьд саяын энэ болсон асуудлыг Засгийн газар анхааралдаа авч, мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжлийн дүгнэлт, холбогдох хуулийн байгууллага хууль зөрчсөн асуудлыг анхааран тогтоож, холбогдох арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-06-24 02:17:35
    Шоудалт хэтэрсэн нь үнэн. Хавдарын эмнэлэг шоудалтыг тэргүүлнэ, сэтгүүлч сайдтай байхаар ингэдэг бхоо
    101.53.25.58
    Мэдэгдсэн Хариулах
  • д 2018-05-31 01:25:08
    хийдэг төрөлжсөн эмнэлэг нь байхад яагаад хийж үзээгүй газар аваачиж хүн можийлгоод бга юм бэ
    66.181.187.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Нг 2018-05-30 17:41:53
    Дэргэд нь байгаагүй бж яаж бусдыг гүтгэж бнаа. Та эмч хүн мөн үү. Больдоо
    122.201.31.102
    Мэдэгдсэн Хариулах
    • монгу21 2018-05-31 00:38:13
      таны бодлоор 2 хун зурхний мэс заслаас ухээгуй зугээр л гутгээд ю байгаа юмуу. амьд хунийг ухсэн гэж эм чийн нэр торийг бууруулах гэж гутгээд байгаа юмуу.хуний...
      188.244.248.72
      Мэдэгдсэн Хариулах
    • монгу 2018-05-31 00:34:21
      2 хун ф аамь танд юу ч биш уу. хол дээрээ явж байсан. хуулиар шалгуулахаа юунаас нь айгаад байгаа юм
      188.244.248.72
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-30 12:58:30
    мэрэгжилээ хундэтгэ гэж юуг ойлгох вэ.Эмчийн буруугаас хун ухвэл мэргэжлээ хундэтгээд дуугуй бай гэсэн угуу.minkh ta jaahan bodoltoi bich ..chinii hamar dorhi h...
    188.244.248.72
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-30 06:02:10
    Mergejlee hundetge gedeg chini aldaa gargasan negnee hamgaal gesen ug uu.Medlegtei hun l shudarga baidag ym.
    112.72.11.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Minkh 2018-05-30 03:49:55
    Xamar doorx xagarxai gedeg shig xamaagui shuud dugnej bolox uu. Mergejlee xundetge.
    122.201.22.174
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгу 2018-05-30 04:01:07
      Нэг хунд хагалгаа хийгээд амжилтгуй болсон бол 2 х хагалгааг хойшлуулж алдаандаа дугнэлт хийж болно. Хуний амь хонь хурганы амь шиг болсон юмуу. Хэн буруутайг....
      188.244.248.72
      Мэдэгдсэн Хариулах
  • Монгу 2018-05-30 00:31:18
    Жамбалжав ын хагалгааг оноодортэй зуйрлэх аргагуй тэр уед бор зурхээрээ хийж байх. Цалин 700.тог урамшуулал байхгуй багаж хэрэглэл лаборатории 20 жилийн омно са...
    188.244.248.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгу 2018-05-30 00:23:41
    Хамгийн аймшиг монгоний толоо хун дээр туршилт хийх.Хяналтгуй дураараа хагас Гааге хийх. Хяналтгуй хагалгаанд хэн ч ортож болно.хуулж Хяналтгуй бна уу
    188.244.248.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгу 2018-05-30 00:15:29
    Жамбалжав зов мэдээлэл хийжээ. Зурхний хагалгааны тусгай тасаг 3 р эмнэлэгт удаж байгаа уунээ бэхжуулэхийн оронд сесаци хийж ногцол бурдээгуй газарт зурх шилжуу...
    188.244.248.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-29 23:27:16
    Зүрх шилжүүлэн суулгаад байхдаа яахав дээ сэтгүүлчидээ зүрхэнд нь л мэс засал хийж амжилтгүй болсон байна шүү дээ
    112.72.14.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэрэглэгч 2018-05-29 17:08:16
    1-р эмнэлэгийн даргаар шуналтай улс төрчийг, Эрүүл мэндийн сайдаар сэтгүүлчийг тавьсны уршиг гарч байна даа
    23.242.16.30
    Мэдэгдсэн Хариулах
  • gombo 2018-05-29 16:24:26
    j.jav tsergiin mes zasalch sn emch bsn, hed honogiin umnu ter darga o.bat bil uu tsenher daalimba tolgoidoo uglaad uuruu hiih gej bgaa yum shig l yriad bsndaa
    114.246.104.254
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-05-29 14:56:46
    ЭМЧ НАРЫН БУРУУГААС БОЛЖ ХОХИРСОН БАЙЖ БОЛОХ ЮМ ГЭХДЭЭ БҮҮ МЭД. ХЭДИЙГЭЭР ЭМЧ НАР МУУХАЙ ААШТАЙ, ХҮН ЗАГНАДАГ ЗАВААН БОЛОВЧ ЭЦСИЙН ЭЦЭСТ ТЭД ҮНЭН Ч ЗОГСОДОГ
    66.181.190.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-29 14:30:43
    Ene Jambaljav soliorson yum bishvv yu soliorood baigaa yum boloo MAGADGVI genvv tegvel Jambaljav uuuruu magadgvigeer olon hvn aljdeee
    43.242.243.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Brl 2018-05-29 14:23:28
    Saidyg ogcruulah heregtei tier zuragchin avgai hudlaa shoudaad baih jum as mergezliin hun taviach
    217.172.229.74
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-29 14:23:00
    монголд амьд явна гэдэг аз, тэгээд эмч нар нь чадваргүй байж өөрсдийгөө мундаг гэнэ. дандаа худлаа онош хэлнэ, зүгээр хүний үхэх гэж байна гэнэ
    202.179.24.112
    Мэдэгдсэн Хариулах
  • T 2018-05-29 12:21:50
    Bololtoi gej medegdel hiij bolohgui l dee
    27.123.214.102
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-29 11:04:46
    Jambaljaw yahnaw dee. Zaluudaa yawaldsj baisan yum u naad setguulchtei. Esvl uuruu darga bolno geed horidood baigaa yum u
    202.9.40.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-29 10:35:45
    Нэгдүгээр эмнэлгийн цахим дээр суудаг настай эгч ёстой сонин ааштай юм байна лэ 13-р маягтаар очиж байхад мөнгөний төлөө яваа юм биш үү гэж байгаамдаа
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-29 09:57:52
    емнед солонгост гуур нурахад сайд нь огцордог монголд хун ухэхэд яадаг юм бол хэлээ зажилсан сэтгуулч авгай хоер гараа сурагч шиг емнее авч маяглаад л хуцах бай...
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-29 09:44:41
    Эмч нар хариуцлага алджээ.
    202.21.106.119
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen  2018-05-29 09:40:44
    Eruul mendiin yumiig setgyylch avgai udirdaj bna argagyi ene salbar damp uusan hiij hooson syrjignel6 peklamy bolson avgai bh yum.
    150.129.140.213
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-29 09:37:10
    Өөрөө залуу байхдаа анх бөөр шилжүүлэн суулгаад амжилтгүй болж хүн нь нас барж байсан байж ямар муухай хүн чанаргүй хүн бэ
    103.10.22.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-29 09:33:41
    1-р эмнэлгийн даргыг солих хэрэгтэй
    103.26.194.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-05-29 09:19:32
    Khun endsen ni haramsaltsi. Gehdee emch emnelgiin darga bish.. Salbarin bish hun dandaa awchirch said bolhodgoo bolioch. showuchin emgen tawichihaad bh yum
    103.26.195.93
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2018-05-29 12:30:49
      Haramsaltai uym be.emch nariig shalgaj haruytslaga tootsoh heregtei.uvchtnuud 2 huluuruu orj irsen gej bn shuu dee..hunii ami turshiltiin tuulai blh uysgui.
      64.119.16.195
      Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2018-05-29 09:09:43
    Албан тушаалын хэнээтэн , алдар нэр горилогч илжиг Жамбалжав гэгчээ чи өөрөө Монголд бөөр шилжүүлэн суулгах анхны хагалгаагаараа хүний амь хөнөөсөнөө мартсан уу...
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2018-05-29 09:08:30
    Сайдыг нь хал хариуцлага тооц....
    202.170.84.185
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-29 08:54:03
    очирбат гэж улс терч л суулийн уед их телевизээр гараад байсан ингэх гээд байсан юм болов уудаа эруул мэндийн сайд сэтгуулч хэлээ зажилсан авгай угээ хэлээч
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Тулгаа 2018-05-29 08:52:18
    Сайдыг нь хал хариуцлага тооц....
    103.229.123.1
    Мэдэгдсэн Хариулах
  • l 2018-05-29 08:48:49
    Ter zaluu emch hen negen dargyn huuheldei amindaa alsdaa business hiih sanaatai zaluu emch, darga 2 bsan bol uu.
    202.179.31.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Долгион 2018-05-29 08:09:29
    Нээрээ л харамсалтай юмаа хоёр хүний амь нас...
    66.181.160.14
    Мэдэгдсэн Хариулах
  • сонгогч 2018-05-29 08:05:47
    Эрүүл мэндийн салбарыг сэтгүүлч толгойлоод явахгүй шүү дээ
    66.181.178.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-29 07:56:59
    Хуний амиар л шоу хийчхийм да нохойнууд
    66.181.176.250
    Мэдэгдсэн Хариулах
  • ИГЭН 2018-05-29 07:50:10
    МАШ ЗӨВ БӨӨР ШИЛЖҮҮЛЛЭЭ Л ГЭНЭ МАШ ИХ ШОУДДАГ ХҮНИЙ АМЬ МАШ ХАРАМСАЛТАЙ6 МАГАДГҮЙ ТӨСВИЙН МӨНГӨ ИДЭХИЙН ТУЛД ЁСӨН ЖОРИЙН НЭР ӨӨХ ӨВЧТНӨӨ ТУРШИЛТИЙН
    27.123.212.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-29 07:35:26
    Энэ одоо эмч хүн мөн үү эмч нарынхаа эсрэг ийм мэдэгдэл хийгээд зогсож байдаг. Ар гэр нь юм яриагүй байхад энэ одоо юу вэ.Энхбаярыг дагасан гөлөгнүүд ийм л юмну...
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-29 07:26:16
    Аймшигтай. Эмнэлэг, эмч нар зүгээр шоуддаг болсон гэж үнэн. Монголд эмнэлэг рүү битгий зүглэ. Би ч бас эмч нэртэй чадваргүй яргачдын золиос болсон.
    122.201.22.147
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2018-05-29 09:51:13
      Өвчтэй хүнийг зоосны нүдээр харсан эмнэлэгүүд болсон байна лээ шүү дээ. Эм бичнээ нэг сүлжээнд байдаг түүнийгээ л бичнэ. өвчтэй газрын зураг авахуулна мөнгө
      202.179.26.250
      Мэдэгдсэн Хариулах