Аврагчид амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварчээ

Ховд аймгийн төвөөс 5 км-т орших “Шүүтийн тохой”-д өндөр хясаан дээрээс унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйг ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны дарга, ахлах дэслэгч Ш.Отгонжаргалаар ахлуулсан гурван алба хаагч өнөөдөр 09:40 цагт шуурхай аврах ажиллагаа зохион байгуулан амийг нь аварчээ.
 

“Шүүтийн тохой” дахь Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвд ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны бүрэлдэхүүн болон АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нарын хамтарсан өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт явагдаж байсан юм.

Амиа хорлохыг завдсан уг эмэгтэйг Эрэлч нохойн албаны нохой хөтлөгч ахлах ахлагч Б.Дэлгэрсайхан, ахлагч Ц.Нямбаяр дэд ахлагч Б.Ерөөлт нар аварч, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.