Б.Бямбасайханыг хөл хүнд эхнэр нь эргэж очжээ
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудалд мөн хамсаатан нь болсон “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан, эдийн засагч Б.Бямбасайхан цагдан хоригдоод  хоёр сар болох гэж байна.

Энэ хугацаанд түүний биеийн байдал муудсаны улмаас хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэй нь өчигдөр уулзуулжээ. Хэзээ мөдгүй төрөх болсон тулгар биетэй эхнэр, аав нь болон өмгөөлөгч нь цагдан хорих ангийн үүдийг олон цаг сахиж суусны эцэст Б.Бямбасайхантай уулзжээ.

Өмгөөлөгчдийнх нь хэлж буйгаар “энэ хэрэгт Б.Бямбасайхан ямар ч холбогдолгүй. Төр зүтгэсэн хүндээ халтай гэгчээр, төрийн төлөө их зүйл хийсэн хүндээ төмөр нүүрээ харуулж болохгүй баймаарсан. Эдийн засаг болон эрчим хүчний салбарт лидер хэмээ тодорхойлдог залуу боловсон хүчнээ ийм муухай шавар шалбаагт хутгаж болохгүй ээ” гэсэн тайлбарыг хийсэн байдаг юм.
 
Нийгэмд нэг хэсэг нь ч аль сайн боловсролтой, боловсон хүчин, ухаалаг гаргалгаа ярьж, асуудлаа томоор хардаг цөөхөн хэдэн хүнээ ингээд эрүүгийн хэрэгтэн болгож хориод байвал энэ улс орон яаж хөгжих юм бэ гэсэн байр суурьтай ч байна. 

Б.Бямбасайхан нь 2015 оны наймдугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Тэрбээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг өдгөө хашдаг байхдаа тус компани нь “Оюу толгой” ХХК дахь Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг эзэмшин, төлөөллийн эрхийг хэрэгжүүлдэг. Б.Бямбасайхан нь дэд бүтэц, эрчим хүч, эрдэс баялгийн салбарт арвин туршлагатай бизнесийн удирдах ажилтан юм.

Тэрбээр Монгол Улс дахь анхны салхин цахилгаан станцын тѳслийг 2012 онд удирдан гүйцэтгэсэн бөгөөд Ази тивийн эрчим хүчний бусад томоохон төслүүдийг амжилттай удирдан ажилласан туршлагатай нэгэн. "Эрдэнэс Монгол" ХХК-д томилогдохоос ѳмнѳ Б.Бямбасайхан нь Улаанбаатар хотод төвтэй хөрөнгө оруулалтын удирдлага, санхүүгийн зөвлөгөөний “НоваТерра” компанийг удирдан ажиллаж байсан. Мѳн тэрбээр Монголын технологийн хѳрѳнгѳ оруулалтын тэргүүлэгч компани болох “Ньюком Групп”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан төдийгүй “Мобиком Корпораци”, “Клин Энержи” зэрэг компаниудын ТУЗ-ийн даргаар ажиллажээ. Азийн Хөгжлийн Банкинд ажиллаж байхдаа Б.Бямбасайхан нь Тѳв Азийн хѳгжиж буй орнуудад эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, болон түгээх төслүүдийн санхүүжилт, бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан туршлагатай.

Тэрбээр мѳн дотоод гадаадын 260 гаруй хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн удирдах зѳвлѳлийн дарга, Ногоон барилгын зөвлөл, Монголын урлагийн зөвлөл, АНУ дахь Зориг сангийн удирдах зѳвлѳлийн гишүүн, түүнчлэн Монголын Байт Харвааны Холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Б.Бямбасайхан нь Монгол Улсын Их Сургууль болон АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуулийг тус тус дүүргэсэн ба 2014 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн Залуу Манлайлагчаар шалгарч байжээ.


О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ДАРГА НАРЫН ХӨЛД ЧИРЭГДЭХ ГЭЖ ЭНЭ ДЭЭ 2018-05-30 04:50:53
    Цүнх баригч долоогч залуучуудад сургамжтэй эмгэнэлт үйлдэл их байна доо
    202.9.40.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-30 04:40:31
    Сайханбилэг ,ХАЛЗАН гАНБОЛД нарыг дагаж их ховдоголсон юм буруу замаар ирсэн хоол яаж хоол болох вэ дээ үнэнээ өчөөд буруугаа хурдан үүрэх хэрэгтэй.
    112.72.2.202
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-05-30 04:34:22
    ХУЛГАЙ БИТГИЙ ХИЙ.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зүчи 2018-05-30 03:51:10
    Бүдүүн хувалз болж арай амжаагүй жижиг хувалзаа гэж
    103.212.116.91
    Мэдэгдсэн Хариулах
  • СМУЖМУМУ 2018-05-30 03:50:38
    Сарын 30 мянган долларын цалин авдаг хэрнээ Монголчуудын төлөө юу хийсийн О.Сайхан гуай? Дарга нар урьдчилан хориход 1-2 сар суухаараа бие нь өвдөнө Ардууд яада...
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Залуу үе 2018-05-30 03:14:30
    Хорьж болно. Хэрэв буруугүй болоод гараад ирвэл уучлаарай л гээд өнгөрөхгүй биз дээ.
    202.9.40.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Алгаа  2018-05-30 03:09:10
    Ар гэрээрээ өрөвдүүлэх тактик
    66.181.160.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-05-30 02:21:12
    Horij bolno, gehtei gem buruu n notolson hoino. Hun baitsaah nereer engej tamlah n muuhai l bain. Horigdoh hugatsaand ovchin zovlon uhlee hatlaa ogt yariagui
    103.57.92.225
    Мэдэгдсэн Хариулах
  • irfen 2018-05-30 02:17:07
    man in l huuchin arga baril bolovson huchnuudee ingej helmegduulj alj hyazgaar nutagruu choloj bsan odoo bolohoor barij tsagdaj hels hereg uusgej ner hundiig sh...
    64.119.20.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-30 02:13:02
    Buruugui huniig horino gej bhgui ee. Bitgii gonshignood bai. Ulsaa hudaldahdaa bodoh ni yasiin
    112.72.11.105
    Мэдэгдсэн Хариулах