Ухаалаг гар утасны тусламжтай гэр бүлийн харилцаа улам ойр болсныг LG Electronics туршлагаасаа хуваалцаж байна
Бид шинээр гарсан технологийг гэр бүлийн уламжлалт хэв маягийг сүйтгэнэ хэмээн үргэлж шүүмжилж байдаг. Гэхдээ бодит байдал дээр үнэхээр тийм гэж үү?
 
Та хайртай хүмүүстээ цаг гаргахын оронд мессеж шалгаж, сошиал сүлжээнд илүү их цагийг өнгөрөөж, дахин дахин мессенжерээ шалгасаар байна уу? Орчин үеийн технологиуд байнга шүүмжлэлд өртөж байдгийн гол шалтгаан нь хүмүүс хоорондын амьд харилцааг үгүй хийж, виртуал харилцааг илүүд үзэж байгаа явдал юм. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн ухаалаг гар утаснууд гэр бүлийг улам ойр болгох технологийн шинэхэн давуу талуудыг өөртөө бий болгоод байна.

Текст мессежээр яаралтай үед харилцах, аудио эсвэл видео дуудлага хийх нь гэр бүлийн харилцаа холбоонд чухал байр суурь эзэлдэг. Өнөөдөр, үр хүүхдээ гадаад руу сургуульд явуулчихаад гар утас, интернэт холболтын ачаар үр хүүхэдтэйгээ тогтмол харилцаатай байгаа билээ.

Гэр бүлийн хамтдаа өнгөрүүлэх дурсамжтай хором бүрийг ухаалаг гар утасны камерт хялбархнаар гэрэл зураг болгон үүрд үлдээх боломжтой. Ялангуяа өнөөгийн гар утасны хурдацтай хөгжлийн эрин үед гэр бүлийн хамтдаа авахуулсан зургууд улам л чанаржиж, яг л бодит мэт санагдуулж байна. Жишээлбэл, хиймэл оюун ухаантай LG G7 ThinQ ухаалаг гар утасны камер нь зураг дарахад хамгийн тохиромжтой горим, загварыг санал болгох бөгөөд та зөвхөн камерын линзээ чиглүүлэхэд л хангалттай юм. Мөн гэр бүлийн хөрөг цомог тусгай BLURS горимын ачаар илүү мэргэжлийн түвшинд авагдах болно. Энэхүү тусгай горимын ачаар та цаг хугацаа хэмнэж, ахин давтагдахгүй торгон мөчийг тохиргоо хийх гэж сатааралгүй, түргэн шуурхай авах боломжтой болсон.

Орчин үеийн гар утасны үүрэг ролийг сургуулийн хүүхэд, оюутан залуусаас асуувал тэд нэгэн зэрэг сошиал сүлжээ хэмээн хэлэх болно. Ухаалаг гар утас болон интернетийн тусламжтайгаар хүмүүс хоорондоо файл, зураг, мессеж илгээх, мэдээлэл хайх, онлайн үйлчилгээнд төлбөр төлөх гээд бүх зүйлийг маш хялбархнаар хийх болсон. Ухаалаг гар утас нь технологи болон онлайн платформын нийлэмжийг илүү нарийн зохицуулах болсноор настай хүн ч гэсэн дурын мэдээллээ заавал бичиж хайх биш, дуу хоолой танигчийн тусламжтай хялбархнаар хайх боломжтой болж байгаа юм.

Орчийн үеийн технологи нь гэр бүлийн чөлөөт цагийг хоромхон зуурт доргиох боломжтой. Хөгжмийн доргио хэмнэлийг мэдрэхийг хүсвэл өрөө дүүрэн чанга яригч байрлуулах шаардлагагүй бөгөөд танд зөвхөн LG G7 ThinQ ухаалаг гар утас байхад хангалттай. Энэхүү ухаалаг гар утасны #BoomBox спикер танд хөгжмийн хэмнэл болон басс дуугаралтыг дахин давтагдахгүйгээр мэдрүүлэх болно.

“Орчин үеийн гэр бүлийн амьдралд технологи нь чухал үүрэг гүйцэтгэдэг тул LG Electronics нь хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралыг улам хөнгөвчилсөн бүтээгдэхүүн санал болгохын төлөө тасралтгүй урагш тэмүүлэн ажилласаар байна” хэмээн LG Electronics Алмата Казахстаны Маркетингийн албаны дарга Наталья Новикова хэллээ. “Тиймээс LG G7 ThinQ ухаалаг гар утсыг аль хэдийн гар утасны үйлдвэрлэлд дэлхийд тэргүүлэгч хэмээн хэрэглэгчид тодорхойлж буй бөгөөд түүний хиймэл оюун ухаантай бүтээгдсэн нь үнэхээр хэрэглэгчдийн ая тухад нийцсэн, өдөр тутмын амьдралыг харьцангуй хялбар болгож байна.“
Бусдад түгээх
  • gplus