Ой санамж сэргээх аппликейшн бүтээжээ
Альцхеймер буюу  тархины судасны хатуурал өвчин дэлхийн хамгийн хүнд өвчний нэгд тооцогддог. Энэ өвчнийг туссанаар хүн түүнтэй холбоотой бүхнийг мартаж эхэлдэг. Тухайлбал, ойр дотны хүмүүсээ таньж, санахаа больдог байна. Дэлхий дээр 44 сая хүн энэ өвчинтэй тэмцэж байна.

Тэгвэл энэ өвчинтэй тэмцэх аппликейшнийг 14 настай Эмма Янг бүтээсэн байна. Тэрээр альцхеймерийн өвчтэй Хонконгт амьдардаг эмээдээ гэрэл зургаа илгээж ярьдаг байжээ. Мөн түүний ярьснаар эмээ нь үргэлж илгээсэн гэрэл зурган дээрх хүмүүсийг таньдаггүй байсан. Иймээс Эмма Янг найман жилийн өмнө энэ өвчинд нэрвэгдсэн хүмүүст зориулсан аппликейшнийг бүтээх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. “Timelless” хэмээн нэрлэсэн тус аппликейшнийг хиймэл оюун ухаан , нүүр царай илрүүлэгч ашиглаж бүтээжээ.

“Timelless” нь шинэчлэлт, таних гэсэн үндсэн хоёр гол хэсгээс бүрддэг. Шинэчлэлт үйлчилгээгээр өвчтөнд зураг илгээнэ. Ингэснээр таних үйлдлийн систем зурган дээрх хүнтэй холбоотой бүх мэдээллийг автоматаар харуулснаар өвчтөнд тухайн хүнийг танихад хялбар болдог аж.

Эмма Янг “Энэ аппликейшнийг бүтээхэд хүний нүүрний бүтэц судлалаар мэргэжсэн эрдэмтэн  Кайрос, альцхеймер судлаач Мелиса Кампос нар надад тусалсан. Майкл Перелстэйн сан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн” гэжээ.

Зууны мэдээ
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-30 03:56:46
    6 настайгаасаа л хөдөлж эхэлсэн сүрхий охин байж