ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэг хүртэх 45 сурагч тодорлоо
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын нэг нь тус жил ЕБС-иа төгсч буй 12-р ангийн сурагчдад их дээд сургуульд элсэн суралцахад нь  зориулан олгодог шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр юм.

Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг ХААН Банк 2007 оноос эхлэн 11 дэх  жилдээ орон даяар хэрэгжүүлж буй  бөгөөд энэ жил  21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа болон Улаанбаатар хотын Багануур дүүргээс шилдэг сурагчдыг хамрууллаа.

Тус хөтөлбөрт хүсэлтээ ирүүлсэн сурагчдын материалыг сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон ХААН Банкны ажилтнууд, төр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн комисс хүлээн авч, шалгаруулалтыг 3 үе шаттайгаар явуулсны үндсэн дээр шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шилдэг 45 сурагчийг тодрууллаа. 

Шалгаруулалтыг явуулахдаа тухайн сурагчийн суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, өрхийн амьжиргааны түвшин, нийгмийн идэвх зэргийг  голчлон авч үзлээ.

Шинэ хичээлийн жил буюу ирэх намар ХААН Банкны шинэ оюутны тэтгэлэг хүртэх шилдэг 45 сурагчийг танилцуулж байна.   
 
Шалгарсан 45 сурагчийн овог нэр, сургуулийн мэдээлэл
 
#
 
/Хот Сум/Дүүрэг Овог Нэр Сургууль
1 Архангай Цэнхэр Далхсүрэн Долгорсүрэн Цэнхэр сумын ЕБС
2 Архангай Эрдэнэбулган Мөнхтөр Нарантамир 1 сургууль
3 Баян-Өлгий Өлгий Жанарбек Берик Дарын цогцолбор
4 Баян-Өлгий Өлгий Женис Еркеш 5-р бүрэн дунд сургууль
5 Баянхонгор Өлзийт Бат Уранчимэг Сайн Оюут сургууль
6 Баянхонгор Баянбулаг Гантөмөр Сувданцэцэг Номундалай 1 сургууль
7 Булган Хутаг Өндөр Бадарч Энхчимэг Хутаг Өндөр ЕБС
8 Булган Хишиг Өндөр Цолмон Ганзориг Хишиг Өндөр ЕБС
9 Говь-Алтай Есөнбулаг Болдбаатар Мөнгөнцэцэг 1 сургууль
10 Говь-Алтай Дэлгэр Энхтайван Энхдэлгэр Дэлгэр сум бүрэн дунд сургууль
11 Дархан-Уул Дархан Алтанцэцэг Эрдэнэбаяр 1 сургууль
12 Дархан-Уул Салхит Эрдэнэбат Ганбаатар 11-р сургууль
13 Дорнод Хэрлэн Хүрэлбаатар Дашдаваа 12-р сургууль
14 Дорнод Дашбалбар Энхбаатар Отгонтөгс Дашбалбар ЕБС
15 Дорноговь Эрдэнэ Энхжаргал Түвшинцэнд Сайншанд ЕБС
16 Дорноговь Сайншанд Ууганбаатар Мөнхцолмон 1 сургууль
17 Дундговь Сайнцагаан Гантулга Дашням Цэгц билиг сургууль
18 Дундговь Сайнцагаан Жаргалсайхан Адъяабазар Говийн Ирээдүй цогцолбор
19 Завхан Улиастай Баасанжаргал Насанжаргал Дэвшил сургууль
20 Завхан Улиастай Нямдорж Чингис Дэвшил сургууль
21 Орхон Баян Өндөр Сугардорж Уртнасан 13-р сургууль
22 Орхон Баян Өндөр Мөнхоргил Мөнхсар БУГСургалттай 14 сургууль
23 Өвөрхангай Арвайхээр Энэбиш Жамбалдорж Лаборатори мэргэд
24 Өвөрхангай Баянгол Ганбаатар Сувдаа Баянгол ЕБС
25 Өмнөговь Баяндалай Энхбат Гэрэлмаа Чойнидын нэрэмжит ЕБДС
26 Өмнөговь Ханбогд Гайхмаар Наранбилэг Ханбогд сумын сургууль
27 Сэлэнгэ Ерөө Эрдэнэчулуун Энхсувд Ерөө сургууль
28 Сэлэнгэ Сүхбаатар Цогоо Анударь 2-р сургууль
29 Сүхбаатар Баруун-Урт Батболд Мөнх-Эрдэнэ 1-р сургууль
30 Сүхбаатар Түвшинширээ Бат-Эрдэнэ Долгормаа 4-р сургууль
31 Төв Зуунмод Болдбаатар Хонгор Хүмүүн Цогцолбор
32 Төв Баянчандмань Туяа Гантуяа Баянчандмань ЕБС
33 Увс Улаангом Сүндэв Бүрнээбаяр 2-р цогцолбор
34 Увс Улаангом Анжаа Ихэрсувд 2-р цогцолбор
35 Ховд Буянт Баасандорж Мөнгөнтуул Буянт ЕБС
36 Ховд Жаргалант Батболд Жамцаа Прогресс
37 Хөвсгөл Ренчинлхүмбэ Лхагважав Сугармаа Д.Жигжидийн нэрэмжит сургууль
38 Хөвсгөл Бүрэнтогтох Дорждэрэм Мөнхсүлд Бүрэнтогтох ЕБС
39 Хөвсгөл Түнэл Бямбадалай Бадамгарав Түнэл сумын ЕБС
40 Хэнтий Хэрлэн Нармандах Алтантулга Хэрлэн 1-р сургууль
41 Хэнтий Хэрлэн Ганболд Мөнхбилэг Тэмүүжин цогцолбор
42 Говьсүмбэр Шивээговь Нямдорж Оролмаа 3-р сургууль
43 Замын-Үүд   Хоролмаа Ариунзаяа 3-р сургууль
44 Зүүнхараа   Мөнхзаяа Сарангоо 4-р сургууль
45 Багануур   Отгонбавуу Энэрэл Боловсрол цогцолбор сургууль

 
ХААН Банк нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХААН Банк Сангаараа дамжуулан нийт 1350  гаруй оюутанд 745 сая төгрөгийн тэтгэлэг олгосон  байна.

Сурах их үйлсийг эрхэм болгож, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.
 
Бусдад түгээх
  • gplus