НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

НИТХ-ын төлөөлөгч, "Хан-Уул хөгжил" сангийн тэргүүн Пүрэвийн Батчимэг хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийгмийн эмзэг бүлгийн, нэн ядуу амьдралтай хараагүй иргэдийн 100 бяцхан үрсэд хүүхдийн баярын бэлэг гардуулж, мэндчилгээ дэвшүүллээ.

Тус арга хэмжээний үеэр Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж үг хэлэхдээ хүүхдийн баярын өдөрлөгийг 10 дах жилдээ ивээн тэтгэж бяцхан үрсийг минь баярлуулж хүүхдүүдэд баярын бэлгээ жил бүр хүргүүлж хамтран ажилладаг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч П.Батчимэгт холбооны өмнөөс болон хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлж, МХҮХ-ны дэргэдэх "Нарны хаан" тусгай цэцэрлэгийн багачууд урлагийн тоглолт үзүүллээ.

Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбооноос жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч, "Хан-Уул хөгжил" сангийн тэргүүн Пүрэвийн Батчимэг нь 2008 оноос хойш 10 дах жилдээ ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож хараагүй иргэдийн хүүхдүүд болон харааны бэрхшээлтэй 2500 гаруй хүүхдүүдэд баярын бэлэг гардуулсан байна.

Дашрамд дурдахад Монгол Улсад 16.000 хараагүй иргэд байдгаас 3000 орчим иргэн нь Улаанбаатар хотод амьдардаг юм байна.

НИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-05-30 08:10:37
    Zamiin tugjrel chin dendlee ajeldaa hoer tsag yavj irj bn. Iim baigaagui, Bat-uul um hiij baisan shuu!!!!