“Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” аян зарлалаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл “Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” уриатай аяныг зарлалаа.

Нүхэн жорлонгийн бохирыг задалж, үнэр дарах, нянгийн бохирдлыг бууруулах, хөрсний үржил, шим тэжээлийг нэмэгдүүлэх зориулалттай амьд бактери бүхий био бэлдмэлийг гэр хороодын дэлгүүр, худалдааны төвүүдээр борлуулах, иргэд өөрсдөө нүхэн жорлонгоо ариутгаж, нянгийн бохирдлоос урьдчилан сэргийлэх дадал зуршилд хэвшүүлэх, нүхэн жорлонгоос үүдэх суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад энэхүү аяны зорилго оршино.

Нийслэлийн 9 дүүргийн нийт гэр хороод болон зуслангийн бүсийн бүх айл өрх хамрагдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Анхаар! 2018-05-30 11:36:15
    Ариутгалын бодисоо хааяагүй олон цэгээс хүрэлцээтэй зарвал болно шдээ!!! Хлорамин олох гэж хайгаад олдохгүй л байна шдээ!!
    66.181.160.26
    Мэдэгдсэн Хариулах