Цахим тоглоомонд донтсон 94 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд өчигдөр “Аргальхүү” төслийн үйл ажиллагааны талаар  мэдээлэл хийсэн билээ.

Тус төвд хүүхэд өсвөр үеийн клиникт хандан үзүүлж зөвлөгөө авсан хүүхдүүдийн тоо жил ирэх тусам ихэсч байгаа гэдгийг батлах хэдэн хэдэн жишээ дурдлаа. Тодруулбал, цахим донтолтын  улмаас хүүхэд өсвөр үеийн клиникт 2015 онд 35, 2016 онд 68, 2017 онд 94 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. 2018 оны эхний таван сарын байдлаар Аутизм  эмгэгтэй оношлогдсон 470 хүүхдийн 350 нь СЭМҮТ-д оношлогджээ.

Тиймээс хүүхэд өсвөр үеийнхэнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэг, тулгамдсан асуудалд хандах ард иргэдийн хандлагыг өөрчлөх зорилготойгоор дээрх төслийг “Бусдыг ойлгоё-Хүлээн зөвшөөрье” уриатайгаар ийнхүү өнөөдрөөс эхлэн эхлүүлж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-31 05:33:04
    Энэ РС тоглоомын газруудаа хааж дууссан уу? Хэдэн хүүхдийг сэтгэцийн өвчтэй болгож байж хаах уу?
    103.212.117.205
    Мэдэгдсэн Хариулах