“Монголын Үндэсний балет” II уралдааны шилдгүүд тодров

БСШУСЯ-ны ивээл дор Монголын Үндэсний балет II уралдаан тавдугаар сарын 28-29-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус уралдаанд өсвөрийн балетчид 8-18 насны ангилалд, 4 төрлөөр өрсөлдсөн юм. 

Уралдаанд Дархан-Уул аймаг болон орон нутгаас багийн төрөлд хүүхдүүд ирж өрсөлдсөн ба нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Үндэсний балетын сургууль, Монголын үндэсний консерватори, “Силфида балет”, “Классик балет”, “Тулиф” зэрэг балетын сургуулийн сурагчид болон ДБЭТ-ын бүжигчид нийт 150 гаруй хүүхэд, залуус оролцлоо. 

Энэхүү тэмцээний 12-14, 15-18 насны төрөлд финал болон шагналт байруудад шалгарсан хүүхдүүд нь тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 01-ний хооронд зохиогдох Балетын олон улсын анхдугаар тэмцээнд оролцох эрх авсан байна. 

Монголын Үндэсний балет II уралдааны Ерөнхий шүүгчээр ХБНГУ-ын “Steats Ballet Berlin” компанийн гоцлол бүжигчин Надя Саидакова ажилласан бол шүүгчдээр БНХАУ-ын Шанхай хотын Шанхай олон улсын тэмцээний хүндэт гишүүн, Япон улсын “Асамимаки” компанийн гоцлол бүжигчин Шао Зи Жун, Сингапур улсын Залуу бүжигчдийн төвийн захирал Ван Яан, БНСУ-ын “Youth Ballet Stars” компанийн захирал Жү Ми Сон, Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Алтанхуяг, ДБЭТ-ийн туслах найруулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Х. Гэрэлчимэг, СУИС-ийн БУС-ийн Найруулах урлагийн тэнхимийн эрхлэгч Д.Алтантуяа нар шүүжээ.

Монголын Үндэсний балет анхдугаар уралдаан 2016 онд зохион байгуулагдсан бөгөөд III уралдаан нь ирэх жил буюу 2019 оны гуравдугаар сарын 10-11-нд зохион байгуулагдахаар товлогдсон байна.  Монголын Үндэсний балет тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтнууд:

1. 6-8 насны багийн төрөл 

1. Монголын Үндэсний Балет Сургууль 4 

2. Классик Балет сургууль, Силфида сургууль 

3. Монголын Үндэсний Балет Сургууль, ГЛАДНЕСС сургууль Үзэгчидийннэрэмжит буюу тусгай байр: ИхЭзэнХааныТеатр

2. 9-11 насны ангилал  

1. Б.Эмүжин 

2. Тан Шуан Юү Сидней, Б.Дөлгөөн 

3. Л.Энхжин, Д.Бөртэ-Үжин, Т.Мэргэнчулуу 

Тусгай байр: Д.Бөртжин

4. 12-14 насны ангилалд  

1. А.Баяржавхлан 

2. Б.Хулан, Г.Дөлгөөнням 

3. Н.Оюунгэрэл, О.Буянжаргал 

Тусгай байр: Б.Хүслэн

5. 15-18 насны ангилалд 

1. Б.Марал, О.Даваадорж 

3. С.Нямжаргал, Ц.Мөнгөншагай.

 

 

 

 

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • balet ylam endert mandana gedegt itgelte 2018-06-01 08:28:17
    yndesnii balet ylam byr hegjih delhiid haryylah yndes ni ednees ehlene!emne ni ch iim bailaa!mongoliin yrlagiin baletiin yndes hegjij deesilne gedegt yamagt set...